Алдар гавьяаны баяр, "Чойбалсан хотын өдөр”-ийг энэ сарын 26-ны өдөр Чойбалсан хотноо тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон билээ. Баярын үйл ажиллагаанд оролцохоор Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөрийн урилгаар ЗХУ-ын анхны 2 удаагийн баатар С.И.Грицевцийн нэрэмжит "Эх орны баатруудын алдрыг мөнхжүүлэх сан”-гийн захирал Чуйко Петр Николаевич 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ОХУ-ын нийслэл Москва хотоос Чойбалсан хотод хүрэлцэн ирлээ.
Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр тэргүүтэй төлөөлөгчид хүндэт зочин П.Н.Чуйког Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн төмөр замын авто вокзал дээр Монгол заншлаар алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барьж хүндэтгэн угтлаа. Хүндэт зочин П.Н.Чуйко нь Чойбалсан хотын баярын өдөрт оролцохоор Москвагаас Чита хот руу онгоцоор, Чита хотоос Чойбалсан хотод галт тэргээр хүрэлцэн ирсэн юм.
Эрхэм зочин П.Н.Чуйко нь 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдах Монгол улсын хошой баатар Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөх, баярын хурал, хүндэтгэлийн концертийн арга хэмжээнд оролцох юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих