Дорнод аймгийн Дашбалбар сумын байгаль орчин тогтвортой хөгжлийн тасгаас "Байгаль хамгаалах сарын аян"-ыг явууллаа. Тус аянд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ү.Бөхчулуунаар ахлуулсан байгаль хамгаалагч Д.Билгүүн, Ч.Батсүх, Тусгай хамгаалалттай газрын БОХ улсын байцаагч Б.Батхүү нар ажиллаж дараах зөрчлүүдийг илрүүлсэн байна. Үзлэгийн явцад хавх 62 ширхэгийг хурааж, хулгайн ан агнахыг завдсан Чулуунхороот сумын анчинд 384000 төгрөгийн мөнгөн торгуулийг ногдуулжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5456
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих