Өрнө дахины соёл, онолын нөлөөнд орсон унгарын түүхч болон археологчид янз бүрийн таамаглал үүсгэн бий болгож байсан бөгөөд тэдний ихэнхи нь дээр үеийн герман судлаачдын дэвшүүлсэн үзэл санаанд тулгуурлан гаргасан таамаглалууд дэвшүүлсэн байдаг. Одоо хүртэл эртний овог аймгуудын үүсэл болон тэд нарын харилцааны шинж чанарыг сайн ойлгоогүй, дорно дахины судлаачдын хийсэн судалгааны шинэ үр дүнг мэдэхгүй, тэдний бүтээлүүдээс маш бага уншиж, дорно дахины ард түмний нүүдлийн соёл иргэншлийг сайн ойлгохгүй байгаа учраас маш олон судалгааны өгүүлэл, бүтээлүүдэд тэд нар зөв байдлыг тодорхойлон бичиж чадахгүй өдгөө хүрчээ. Ийм учраас миний энэ удаагийн лекцэнд таамаглал биш харин Европын тухайн үеийн эртний түүх сурвалжид, эртний Хүннү нар, тэдний хойчисын тухай хувь заяаны тухай асуудлыг бусад шинжлэх ухааны салбарын судалгаанаас гарсан үр дүнгээр харьцуулан авч үзэж Хүннү болон аваруудын үүсэл, гаралыг тодруулах гэж оролдсон тухайгаа өгүүлэх болно.
Түүхчид юуны түрүүнд тухайн үеийн хил хязгаарыг сайн мэдэх ёстой. Яагаад гэвэл эртний болон дундад зууны үеийн эртний овог аймгуудын нутаг дэвсгэр, тэдгээрийн байршил, одоогийн Европын улсуудаас нилээд өөр ялгаатай байжээ. Бараг Хянган уулнаас, Австрийн Виенна сав нутаг, Өмнөд Сибирээс, Дундад Энэтхэг, Хятад зэрэг асар том хэмжээний өргөн тал нутагт нум харваач болон эсгийн туургатан овог аймгууд сууж байв. Тэд нарын тухай бүр, хожим дундад зууны хожуу үе хүртэл, хэд хэдэн том нүүдлийн шинжтэй төр улсууд үе үенэгтэж, дараа нь тэдгээр эртний улсуудын холбоо бутарч өөр ураг төрлийн улс дахин тэд нарын суурин дээр төр улсаа байгуулан нэгтгэх тийм түүхэн үйл явц хэдэн зуун жилийн турш үргэлжилсээр байв. Тэд нарын хөрш газар нутагт өөр соёл иргэншилт улсууд, зэрэгцэн сууж умард Азийн хөрш эртний нүүдлэлчдийн тухай түүхийн тэмдэглэл бичиж үлдээжээ.
Евразийн их хээр тал нутгийн дунд эртний улсуудын байнгын хөдөлгөөн шилжилт үргэлж явагдаж, түүхэнд тэмдэглэгдсэн том нүүдэл цөөхөн удаа болжээ. Тэдгээр нүүдэл шилжилтээс хамгийн том тохиолдол нь хожуу эртний үеийн Хүннүгийн евроазид хийсэн байлдаан байж, үүний тухай ромын үеийн эртний түүхэн сурвалж болон Хүннүгийн түүх соёлын уламжлалыг хадгалсан дундад зууны үеийн Унгарын хааны ордонд хадгалагдаж байсан эртний түүхэн эх сурвалжуудад бичиж тэмдэглэсэн зүйл маш их байна.
Хүннүгийн манай эрины 375 оны үед хийсэн байлдаан Европын улс төрын байдлыг маш ихээр, эртний улс гүрний аж байдал нутаг дэвсгэрийг ихээхэн өөрчилж, Хүннү нар Европод очиж суурьшихдаа улс төрийн ноёрхох үүргийг хүлээсэн Хүннүгийн эзэнт улс гүрэн болов. Манай эрины 370 оны дундуур эртний Ромын эзэнт улс гүрний зүүн боомт нутаг болох Дунай мөрний доод урсгалд Хүннүчүүд болон тэдний холбоотнууд болох Сармат, Гут, Алан зэрэг улсууд ойртож, яваандаа Днестер мөрний эрэг орчмоор суурьших Алан, Сармат болон Гутын дайсныг довтлож нэгэн хэсгийг нь тэд нар өөрийн улсад оруулж, бусад нь Дунай мөрнийг гаталж, Ромын эзэнт улсад суурьшихийг хүсэн, Ромын эзэн хаанаас гуйв. Хүннүчүүд яг л 13-р зууны монголчууд шиг маш хурдан шуурхай довтлон байлдаж байсан болохыг тухайн үеийн Ромын эзэнт улс гүрний хэдэн хэсгийг эзлэн авч Карпатын сав газрын баруун хэсэг болон Паннониаг эзлэн авснаар тодорхой харагдаж байна. Эртний Хүннүчүүдийн хамгийн том байлдааны нэг бол манай эрины 378 оны 8-р сарын Хадрианаполисын байлдаан байлаа. Түүний дараагаар Паннониагийн Тарнуквөлг ба Цейзелмурт манай эрины 379 оны сүүлээр хийсэн дайн байв. Уг гурван том байлдаан бүрт Ром улсын цэрэг ялагдаж үүнд Валенс эзэн хаан амиа алдаж, Теудусиус гэдэг жанжин, Паннуниагийн байлдаанд хүнд шархдаж, бараг нэгэн насны турш хүнд өвчтэй болсон. Хүннү нарын нөлөөгөөр манай эрины 395 онд Ромын эзэнт улс гүрэн хоёр хэсэгт хуваагдсан. Баруун Ромын эзэн хаан, Хүннүгийн холбоотон болж, жилийн турш татвар төлөхөөр болж, Хүннү нар Ромын хил хязгаарын хамгаалалтыг хийх болов. Манай эрины 405-406 онд, Гут нараас Италийг аварсан. Хүннүчүүд тэр үеэс Европын эзэн болж, энэхүү үйл явдалыг Несторийн ламын нэгэн өгүүлбэр тодруулж байна "Ромчууд бол боол, Хүннүчүүд бол тэдний эзэн” гэжээ. . . . . . Үргэлжлэл бий
Эх сурвалж: "Та Монголоо мэдэх үү” төслийн хүрээнд тавигдсан Унгарын Монгол судлаач Монголч эрдэмтэн, доктор Борбала Обрусаншкигийн илтгэл

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих