Австралийн Тэнгисийн аюулгүйн хэрэг эрхлэх газрын хэвлэлийн алба
21-нд мэдээлэхдээ, сураггүй болсон онгоны эд анги байж болзошгүй
сэжигтэй зүйлийг илрүүлэх бүсийн цар хүрээ их, цаг агаар тааламжгүй
байгаа тул эрж хайх ажилд зохих цаг хугацаа
шаардагдана гэжээ.
Австралийн Тэнгисийн аюулгүйн хэрэг эрхлэх газрын хэвлэлийн алба
21-ний үдээс өмнө мэдэгдэхдээ, заагдсан тэнгисийн байрлал руу эрж
хайхаар Норвегийн хөлөг онгоцноос гадна бас нэг хөлөг онгоц явж байна.
Эрлийн ажилд цэргийн 4 нисэх онгоц, иргэний тээврийн 1 онгоц нийт 5
онгоц оролцож байна.
Мөн өдөр Хятадын агаарын цэргийн
хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Цэргийн төв зөвлөлийн захирамжийн дагуу,
21-ний 8 цагт эрлийн ажилд оролцохоор агаарын цэргийн хоёр онгоц Хайнань
мужийн Саньяагийн Фэнхуан онгоцны буудлаас Малайзын цэргийн баазад
газардсан гэжээ.
\Р\ china radio
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих