chinatimes.com сайтын өнөөдөр гарсан мэдээлэл хамгийн ихээр анхаарал татаж байна. Сураггүй болоод байгаа Малайзын Бойнг 777 онгоцыг хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа. Энэ ажиллагаад дэлхийн нийт 25 улс орон одоогийн байдлаар нэгдээд байгаа билээ. Тэгвэл chinatimes.com сайтад мэдээлснээр "Сураггүй болсон онгоц Сомали эсвэл Монголд газардсан байх магадлалтай” гэх гарчигтай мэдээлэл гарсан байна.
Учир нь онгоцыг барьцаалагч Малайзын ойролцоохь газар нутгийг, дээр нь иргэний болон армийн зориулалттай радарын хүчин чадлыг сайтар мэддэг хүн байж таараад байна. Монголын өмнөд хэсэгт онгоц газардахад Засгийн газрын зөвшөөрөл шаарддаггүй гэдгийг агаарын тээврийн салбарынхан бүгд л мэддэг гэнэ. "Монголд хууль бусаар хил давуулан наймаа хийгчдэд зориулсан нууц нисэх буудлууд, газардах зурвасууд байдаг” хэмээн тус нийтлэлд бичсэн байх юм. Ямартаа ч эрэл нь үргэлжилж байгаа тус онгоцыг Монголд хууль бусаар буусан байх гэх таамаглал дэлхий дахинд байна.
Эх сурвалж: http://linkis.com/wantchinatimes.com/ftNMS
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих