Шинэ жил болох дөхөж урлагийнхан энэхүү баярт зориулан шинэхэн уран бүтээлүүдээ гаргаж буй. Тэдний нэг дуучин Ч.Цэлмүүн, Нэгэн зүгт хамтлагийн С.Заяа нарын хамтарсан уран бүтээл "Шинэ жил ирлээ” дуу гаргасан боловч хэл ам дагуулж МУСТА С.Сэрчмаагийн бухимдлыг төрүүлэв. Учир нь залуу дуучид түүний дуулсан "Шинэ жил ирлээ” дууг шинэчлэн дуулсан бөгөөд дуучин бүсгүй болон хөгжмийн зохиолч, яруу найрагч нараас зөвшөөрөл аваагүй аж. Тэрээр энэ талаар С.Сэрчмаа өөрийн цахим хуудаснаа мэдэгдэл гарган тэдний дунд багагүй маргаан үүсээд байгаа. Өөрсдийнхөө цахим хуудсаар дамжуулан дуучид хоорондоо маргалдаж ширүүн үгс шулуудацгааж буй.
Нэгэн зүгт хамтлагийн С.Заяа уг дууны хөгжмийн зохиолч Д.Санжаагаас зөвшөөрөл авч дууг нь дуулсан хэмээж байсан. Гэвч дуучин С.Сэрчмаа бичлэг хийн хүргэн ах болох хөгжмийн зохиолч Д.Санжаагаас зөвшөөрөл аваагүй талаар нотолсон. Харин энэ бүхэнд эгдүүцэл нь хүрсэн дуучин С.Заяа цахим хуудсаараа хэд хэдэн мэдэгдэл хийсэн бөгөөд хамгийн сүүлд ийн бичсэн байна. Тэрээр "Та энэ дууг дуулахыг зөвшөөрсөн албан ёсны зөвшөөрлөө ил гаргачих. Хүргэн ахаас чинь би зөвшөөрөл авч дуулсан. Би бол урлагийн сургууль төгссөн мэргэжлийн дуучин хүн. Харин та бол мэргэжлийн хийлч” хэмээн бичиж С.Сэрчмаагийн "Сэтгэл буруугүй″ дууны ориг хувилбарыг оруулжээ. Энэ дуу нь Хятадын алдартай дуучны бүтээл бөгөөд энэхүү хулгайн дуунаасаа болж нэлээдгүй хэл амд өртсөн билээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих