Монголын рок попын "Их найм”-ын тоглолт энэ сарын 20-нд болсон билээ. "Big & Best Hits” хэмээн нэрийдсэн уг тоглолтод "Чингис Хаан”, "Харанга”, "Хурд ", "Никитон”, "Камертон”, "Номин Талст” хамтлагууд болон Зууны манлай эстрадын дуучин Сараа, поп дива Т.Ариунаа нар оролцох байсан юм. Монголын хамгийн алдартай хамтлаг дуучдын нэгдсэн тоглолт байсан болохоор үзэгчид их цугларч 17 цагаас хойш хүлээсэн тоглолт 22 цагаас эхэлсэн.
Гэвч энэхүү тоглолтод "Камертон” хамтлагын залуус
ирсэн байсан ч тайзан дээр гараагүй вэ? гэдэг асуултууд ар араасаа
хөвөрсөн билээ. "Камертон" хамтлаг тоглолтонд оролцоогүй нь нэгэн
зодоонтой холбоотой гэж цахим ертөнцөөр шуугиж эхэлсэн. Тодруулбал
"Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, "Камертон” хамтлагийн
дуучин Эба хоёр тайзны ард маргалдаж, улмаар зодоон цохиондоо тулсан
гэх. Харин "Камертон” хамтлагын ахлагч Д.Болд фэйсбүүк хуудсаараа
дамжуулж уучлал гуйсан ба "Эбад хүндэтгэх хувийн шалтгаан байсан. Манай
хамтлаг хоолой салгаж дуулдаг болохоор бид тайзан дээр гараагүй” гэсэн
юм. Харин Мээдээ "Манай Эба Сэлэнгийн Сантад тариа тарьдаг. Цас орох гэж
байсан болохоор тэрээр тийшээгээ яаралтай явсан” гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих