Дуунд дуртай дуучин монгол түмний хайр хүндлэл, омогшил бахдалын эзэд
болсон Монгол поп опера "Увертюра” хамтлаг Монгол орноо тойрон аялан
тоглолт хийхээр болжээ.
Өнгөрсөн жил Улсын драмын эрдмийн театрын тайзнаа анхлан тоглож үзэгчдийн хүсэлтээр Улаанбаатар паласын их танхимд дахин тоглосон "Төгсгөлгүй эхлэл” тоглолтоо эх орныхоо өнцөг булан бүрт суугаа элэг нэгт ахан дүүсдээ толилуулж буй нь тэдний таван жилийн ойтой давхцаж байгаа гэнэ.
Аялан тоглолтын эхний хуваарь гарсан байна. Тэд
4 сарын 12-нд Зүүнхараагийн "Мөнгөн хараа” чуулгад 19:00 цагаас,
4 сарын 13-нд Дархан хотын "Залуучууд” театрд 19:00 цагаас,
4 сарын 14-нд Эрдэнэт хотын "Уурхайчин” театрд 19:00 цагаас тус тус тоглох аж.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих