Д.ОДОНТУНГАЛАГ
Атар газар эзэмшсэний 55 жилийн ой, "Сэлэнгэ-Ургац-2014” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын арслан Н.Батсуурь, улсын начин Р.Пүрэвдагва, Н.Бүрэнбаатар, Ч.Баянмөнх, О.Амарзаяа, аймгийн хурц арслан Б.Одгэрэл, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, Н.Уугандаваа нарын хүчит 64 бөх үзэгчдийн уухайн дуунд уран мэхийг уралдуулан хүч үзсэн. Аймгийн Спортын ордонд болсон энэ барилдаанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр хүрэлцэн ирж хүчит бөхийн барилдааныг үзэн үзэгчид тариаланчиддаа урам нэмлээ. Түүхэнд тэмдэглэгдэн үлдэх шинэ амжилтын эзэд тариаланчиддаа зориулсан энэ удаагийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харъяат "Таван хан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Одгэрэл түрүүлж, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэж, улсын начин н.Пүрэвдагва, улсын начин Ч.Баянмөнх нар шөвгөрлөө.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих