
Хонины сүүл, өвчүүний
хэрсэнгийн өөх нь ханаагүй хүчил ихтэй, царцах нь удаан, тэжээллэг
чанар өндөр, кальци ихтэй байдаг нь судалгаагаар батлагдсан тул гаднын
орнууд хүнсэндээ ашиглаж байна. Түүнчлэн монгол хонины мах бусад
улсын махнаас хамгийн зөөлөн, амт чанартайгаараа алдартай гэнэ.
Тухайлбал, XVIII зууны эцсээр Францын Марсельд болсон яармагт Монголын
тал нутгийн хонины мах тавигджээ. Тэр үед монгол хонины махтай
дүйцэхүйц өрсөлдөгч гараагүй бөгөөд зоогийн газар хийсэн хоолны дотор
монгол хонины махаар хийсэн зууш хамгийн амттай байсан аж. Бас нэгэн
жишээ дурдахад, ОХУ-ын нэрт удирдагч Л.И.Брежнев долоо хоног бүр
монгол хонины мах хүнсэндээ хэрэглэдэг байжээ. Энэ нь түүнийг ухаан
санаа саруул, эрүүл чийрэг амьдруулж урт удаан наслуулсан хэмээн
Л.И.Брежневийн итгэмж лэгдсэн эмчээр ажиллаж байсан монгол эмч, анагаах
ухааны доктор, професссор, ОХУ-ын гавьяат эмч Г.Лувсан гуай нэгэнтээ
дурссан байдаг юм билээ.
Хонь нь 80 гаруй төрлийн
ургамлаар хооллодгоос 30 гаруй зүйл нь зөвхөн эмийн ургамал байдаг аж.
Амт чанар сайтай учир хонины махыг хүнсний болон сувиллын газруудад гол
бүтээгдэхүүн болгон ашигласаар ирсэн. Ийм ч учраас амаржсан эхэд шинэ
хонины шөл уулган, нярай хүүхдийг хонины ясны шөлөөр угааж, хонины уураг
сүүлний өөх хөхүүлэх монгол уламжлал эрт дээр үеэс бидний үе хүртэл
уламжлагдан ирсэн байна. "Хонины сүүл хөхөж өссөн хүүхэд өлчир чийрэг,
өвчин эсэргүүцэх чадвартай болдог. Түүнд агуулагдах Д, С, А, К амин
дэмүүд сульдаа, элдэв хордлого, харшил, харааны хөгжилд эерэгээр
нөлөөлж, цус багадалтаас сэргийлдэг юм. Мөн хоолны шингэц сайжруулж,
хүүхдийг тураалд оруулахгүй, өөх тосыг сайн задалдаг БА ходоод
нь үүнд дасан зохицсон байдаг.
нь үүнд дасан зохицсон байдаг.
Сүүлний тосоор үр хүүхдээ болон
өөрсдийгөө тосолбол хий хуй дардаг МӨН Сүүл хөхөх үед хүүхэд тайвширдаг
учраас тархины даралт хэвийн байдаг юм хэмээн хөгшчүүл ярьдаг.
Эх сурвалж:www.budda.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6961
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих