Өнөөдөр аргын тооллын 2015 оны
Нэгдүгээр сарын 3. Бямба гараг. Билгийн
тооллын XVII
жарны
"Тийн
ялгуусан" хэмээгч
модон морин
жилийн өвлийн дунд улаан хулгана сарын
шинийн 13. Санчир гараг. Гоё хүүхэн одтой, 4 ногоон
мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн
барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг
07 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд
хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах
хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд
үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих,
сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр,
туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө
гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ
хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Хууран
мэхлэлт, хов жив, хий хоосон мөрөөдөлтэй холбоотой таагүй өдөр.
Аливаад харицлагатай байж хурдан хийхийг хичээ. Хөрөнгө оруулалттай
холбоотой мэдээлэл таны орлогыг өсгөх болно. Хань ижилтэйгээ зөрчилдөж
магадгүй. Өөрийн сул занд бууж өгөх, аливаа алхам үйлдлийн үр дагаврыг
бодохгүй байх нь гэр бүлийн уур амьсгалыг хүйтэн хөндий болгох
төлөвтэй. Найз нөхөдтэйгээ уулзахаар төлөвлөх хэрэггүй.
Үхэр (4/20-5/20)
Эсрэг
өдөр. Дээд цэгтээ хүрсэн уур бухимдал, аль эсвэл сэтгэл хөдлөлийн
тогтворгүй байдал тань, таныг ойр дотны хүмүүс болон найз нөхөдтэйгээ
хийх том хэрүүл маргаанд хүргэж магадгүй. Илүү их өгөөмөр сэтгэл гаргаж,
төвийг сахисан байдлаар харьцах нь гэр бүлийн тав тух, тохилог байдлыг
батжуулах нөхцөл боломжийг бий болгоход тус дэмтэй байх болно. Мөн
өнөөдөр мөнгөний тухай асуудалд санаа тавихад яг тохирсон өдөр.
Хамтатгах (5/21-6/21)
Оюун
ухаан гийх бололтой. Хүсэл мөрөөдлийн биелэл нь үргэлж аз жаргалд
хүргэдэггүй гэдгийг ойлгоорой. Заримдаа хүн өөрт нь чухам юу хэрэгтэй
байгааг нарийн тодорхойлж чаддаггүй. Магадгүй таны дотоод ертөнцийг
баяжуулах үнэнийг ухаарах нь. Догшин ширүүн зангаа дарж, биеэ барьж,
өөрийгөө жолоодохыг зөвлөж байна.
Мэлхий (6/22-7/22)
Санал
зөрөлдөх ба үл ойлголцолд хүрэх өдөр. Үүссэн санхүүгийн нөхцөл байдлыг
бодитоор авч үзэх хэрэгтэй. Учир нь энэ таны хувийн санаа, бодол
үзлээс хамаарч байна. Үүнээс гадна таны дургүй хамтрагчтайгаа харилцах
харилцаанд үүсэх асуудалтай тулгарч болно. Та өөрийн үйл ажиллагаандаа
зөрчилдөөнийг бүү үүсгэ. Зөн билэг далдыг урьдчилан харах, ирээдүйг
харах авъяас зэрэг чадвар нэмэгдэхээс гадна бүтээлч илэрхийлэл биелэлээ
олно.
Арслан (7/23-8/22)
Урьд
өдрүүдийн сөрөг хандлагууд нөлөөлөх магадлалтай. Бэртэл, осол, өвчин,
алдагдал учирч болох аюултай өдөр. Болгоомжлол, оновчтой шийдэл таныг
аврах болно. Эс бөгөөс та хүчтэй, аюултай, таныг өөрийн эрхээр захирах
хэн нэгний нөлөөнд автаж магадгүй. Өөрийн хүсэл зориг, ухамсрыг умартаж,
муу санасан үйлдэл хийхэд хүрнэ. Гэвч санаагаа ихээхэн зовоох
хэрэггүй. Та сайн үр дүн, шийдэлд хүрч чадна.
Охин (8/23-9/22)
Эмэгтэй
охины ордныхон ер бусын үйл хөдлөл хийлгүй, авьяас билгээ гаргах гэж
зүтгэх шаардлагагүй болохыг од гаригс зөвлөж байна. Учир нь зорьсон
зорилгодоо хурдан хугацаанд хүрэх гэсэн хүсэл эрмэлзэл нь танд мэдрэлийн
ядаргааг дагуулах аюултай. Эрэгтэй охины ордныхон ойр дотны хүмүүс
болон үр хүүхдүүддээ илүү их анхаарал халамж тавих хэрэгтэй. Бүх
асуудлуудыг дуугаа өндөрсгөхгүйгээр, нэр хүндээр түрий барих бус, харин
эв найрамдлыг баримтлах зарчмаар шийдэж чадна.
Жинлүүр (9/23-10/22)
Танд
таагүй нөхцөл байдал тулгарах тул түүнд бэлдээрэй. Хамтрагч эсвэл
удирдлагуудтайгаа үл ойлголцолд хүрнэ. Хүмүүсийг өөрийгөө илэрхийлэхээс
өмнө тэдний сэтгэл хөдлөлийг та мэдэрч чадна. Та өмнө нь байдгаасаа
илүү их анхаарлыг хүлээн авах бөгөөд үүнийг эерэг эсэхийг мэдэж чадна.
Өнөөдөр шинээр гэртээ тавилга авах гэж байгаа бол үүнийгээ хойшлуулахыг
зөвлөж байна. Учир нь та хэн нэгэнд хууртагдаж магадгүй.
Хилэнц (10/23-11/21)
Нөхдийн
холбоо идэвхижих өдөр, таны байдал аливаа зүйлийг ёс журманд нь
оруулахыг хичээх бөгөөд зарим нэг сэтгэл хөдлөлтэй харилцаа бий болгоно.
Дурын нэг үйл ажиллагаанаас хурдан үр дүн гарна гэж бүү хүлээгээрэй.
Өөрийн хүсэл мөрөөдөл, таныг онцгой болгодог өдөр тутмын жижиг зүйлдээ
анхаарал хандуул. Байгаа байдал чиг хандлагаа тодорхойл. Өөрийгөө сөрөг
байдлаар бүү цэнэглэ. Та найз болон хөрштэйгээ шинэ хайрын харилцаа
цэцэглүүлж магадгүй.
Нум (11/22-12/21)
Эрсдэлтэй
үйл ажиллагаа, эргэлзээтэй танил эсвэл ажил, эрүүл мэндийн эрсдэл
гаргах зүйлээс хол байхыг зөвлөж байна. Магадгүй санхүүгийн асуудал
үүсэж болно. Өөрийн гэрийн үйл ажиллагаандаа анхаараарай. Өөрийн бодол
санаа, үйлдлийг анхаарч гэнэтийн хувь тавилангийн эргэлтэд бэлтгэлтэй
байгаарай. Өөрийгөө дэмий зүйлд шахаад байгаа эсэхээ бодож, өөртөө цаг
зав гаргахыг хичээ.
Матар (12/22-1/19)
Хувь
заяаны гэнэтийн эргэлт гарах өдөр. Мэдээлэл хүлээн авах, галаар
ариусан цэвэрших ёслол хийхэд сайн. Өнөөдөр төрийн байгууллагад хандан
ажил хөөцөлдөх, түшмэдтэй уулзан санал гомдлоо тавих гэж гүйсээр
мэдрэлийн ядаргаанд орох буюу стресст өртөх магадлалтай байна. Үдшийг
аль болох тайван орчинд өнгөрөөхийг хичээгээрэй.
Хумх (1/20-2/18)
Хүнд
бөгөөд хоёрдмол өдөр. Найз нөхөдтэйгээ уулзах нь бодлогогүй эсвэл
таагүй байдалд хүргэж болзошгүй. Таны амжилт шууд уяан хатан харилцаа
мөн дурын дүрд тоглох чадвар, нөхцөл байдлаас хамаараад төлөвлөгөөгөө
өөрчлөх чадвараас хамаарна. Эхлүүлсэн ажлаа заавал дуусгаарай. Чухал
асуудлаас чинь өөр ямар ч асуудалд анхаарах хэрэггүй. Үдээс хойш эрч хүч
суларна.
Загас (2/19-3/20)
Гал
түймэр эсвэл үл таних хүнтэй хурцадсан зөрчилдөөн үүсэх өдөр. Эрүүл
мэнддээ анхаараарай магадгүй сэтгэл гутралд өртөж болзошгүй байна.
Зайлшгүй нөхцөл байдал үүсч мэдэх учир анхаарал болгоомжтой байгаарай.
Уйлж, уурлаж болохгүй. Зүүдэнд морь үзэгдвэл таагүй байдал авчирна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих