Тус компани үүнээс гадна цомхон атлаа энгийн технологитой жижиг чингэлэг бүхий 300 литр сүү боловсруулах үйлдвэрийг 44 мянган еврогоор босгох боломжтойг дуулгажээ. Чингэлэггүйгээр үйлдвэрийг дангаар нь суурилуулахад хүчин чадлаасаа хамааран ойролцоогоор 30-60 мянган евро бол Чехээс Улаанбаатар хүргэх тээврийн зардал нь ердөө 3500 евро юм байна.
Монгол Улсын хувьд ийм үйлдвэр нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, эх орны үндсэн түүхий эдээр хийсэн эрүүл хүнсээр зах зээлээ хангахад хөдөө орон нутгийн нөхцөл, онцлогт тохирсноороо ихээхэн онцлогтой юм. Энэ давуу талуудыг нь олж мэдсэн Монголын компаниуд "Агромонт” компанитай хамтраад эхэлжээ. Тухайлбал, Булган аймаг болон Цонжинболдог дахь "Өргөн уул” амралтын газраас тус бүр нэг үйлдвэр авсан байна. "Агромонт” компанийн зүгээс үйлдвэрийг авчирч, угсарч өгснөөс гадна ажилчдыг сургаж байна. Монгол дахь эдгээр үйлдвэр ирэх саруудад үнээ тугалаад эхлэхээр сүүний зах зээлийг үндэсний бүтээгдэхүүнээрээ хангах юм.
Энэ жижиг оврын сүүн бүтээгдэхүүний үйлдвэрээс гадна, Монголын нөхцөлд тохирсон 100 үнээний байр, тэжээл, мал эрүүлжүүлэх, эрүүл ахуйг нь давхар шийдсэн сүүн бүтээгдэхүүний үйлдвэр бүхий иж бүрэн ферм байгуулах төсөл боловсруулснаа "Агромонт” компанийн захирал Й.Кордок Элчин сайдад танилцуулж, Монголын компани, байгууллагуудад хүргэхэд дэмжлэг хүссэн байна.
Ж.Ану
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих