
Монголын хөлбөмбөгийн холбооны сонгуульт албан тушаалд нэр дэвшигчдийн мэдүүлгийг 2014 оны 12-р сарын 29-ний өдрөөс 2015 оны 1-р сарын 13-ны өдрийн 18 цаг хүртэл сонгуулийн хороо хүлээн авсан байна. Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлж байгаагаар энэ удаад 4 жил цалингүй ажиллах холбооны ерөнхийлөгчийн албан тушаалд 3 хүн, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд 4, Гүйцэтгэх хорооны эмэгтэй гишүүний албан тушаалд 1, Гүйцэтгэх хорооны гишүүний албан тушаалд 20 хүн нэр дэвших хүсэлтээ ирүүлжээ.
Монголын хөлбөмбөгийн холбооны сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлыг удирдан зохион байгуулах, хянах, сонгуулийн саналын хуудсыг тоолон үр дүнг нь олон нийтэд зарлан мэдээлэх үүрэгтэй сонгуулийн хороо Монголын хөлбөмбөгийн холбооны сонгуулийн журмын 11.1-р зүйлд заасны дагуу нэр дэвшихээр горьлогчдын мэдүүлгийг шалгаж, шийдвэрээ гаргасан байна.
Хоёрдугаар сарын 19-нд болох сонгуульт их хурлаар,
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн суудлын төлөө:
-"Арвис" клубээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар,
-"Хоромхон" клубээс Вульф Петролеум Хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга Т.Лхагвадорж,
-"Сэлэнгэ Пресс" клубээс Худалдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ нарын төлөөлөл нэр дэвшин өрсөлдөх эрхтэй болсон байна.
Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд:
-"Дэрэн" клубээс НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү,
-"Улаанбаатарын унаганууд" клубээс Майнспек ХХК-ийн захирал Б.Буман-Учрал,
-"Соёмбын бар"с клубээс ДЦС-5 төслийн удирлагч П.Болд,
-"Хар алмаз" клубээс МХБХ-ны нарийн бичгийн дарга Д.Ганбат нарын зэрэг 4 хүн нэрээ дэвшүүлсэн байна.
Гүйцэтгэх хорооны гишүүний албан тушаалд нийт 20 хүн нэрээ дэвшүүлэхээр мэдүүлгээ өгснөөс 4 горилогчийн мэдүүлэг сонгуулийн дүрмийн шаардлага хангаагүй байна. Энэ албан тушаалд:
-"Эрчим" клубээс МЭЗ ХХК-ийн тэргүүн дэд захирал Б.Болдбаатар,
-"Сэлэнгэ Пресс" клубээс "Сэлэнгэ Пресс" ХХК-ийн Ерөнхий захирал М.Болд,
-"Хоромхон" клубээс Хоромхон клубын эзэн Б.Гансүх,
-"Итгэл Найдвар" хөлбөмбөгийн клубын ахлах дасгалжуулагч Ч.Мөнхбат,
-"Хараацай" клубээс Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газрын мэргэжилтэн Б.Батсайхан,
-"Солонго-Халиун Од" клубээс МУИС, УБТС-ийн ахлах багш Л.Доржжав,
-"Монголын Тэмүүлэл" клубээс МХБХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, техникийн захирал Ш.Жаргалсайхан,
-"Дэрэн" клубээс Дэрэннаран ХХК-ийн захирал Г.Мөнхчулуун,
-"Шинэ яармаг" клубээс АТГ-ын САА-н албаны дарга С.Түмэнбаяр
-"Сүхийн зөгийнүүд" клубээс Их Талын Дуулиан ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Тэрбаатар,
-"Улаанбаатарын унаганууд" клубээс УИХ-ын Тамгын Газрын гадаад харилцааны ахлах зөвлөх М.Батболд,
-"Соёмбын барс" клубээс Соёмбын барсууд клубын ахлах дасгалжуулагч Д.Энхтүвшин,
-"Хар алмаз" клубээс ЦЕГ-ын ЗБГХТГ-ын дарга Ц.Батсүх,
-"ДМЮ" клубээс "Хүчит Чулуут" ХХК-ийн захирал Б.Батзаяа,
-"Улаанбаатар" клубээс "АПУ Трейдинг" ХХК-ийн маркетингийн газрын дарга Г.Баярмагнай,
-"Хангарьд" клубээс "Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу нарын зэрэг хүмүүсийн мэдүүлэг сонгуулийн журмын шаардлага хангаж, сонгуульд өрсөлдөх эрхтэй болсон байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7453
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих