Дорнод аймгийн Прокурорын газар зарим хүнд, онц хүнд хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлжээ.
2012 оны тавдугаар сарын 8-ны орой 00:00
цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн суманд Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн,
Б.Өнөболд нар нь согтуугаар бүлэглэн, танхайн сэдэлтэйгээр иргэн С-ыг
зодож санаатай амь насыг нь хохироож, үл ялих зүйлээр шалтаглан иргэн
Г-г зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл гэмт хэрэгт Монгол Улсын
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт
зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх 2015 оны нэгдүгээр
сарын 7-ны өдөр 11 тоот шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг
хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм
буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр
зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хорих ялыг чанга
дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч З.Билгүүнийг бусдыг илтэд үл
хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах
гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн
181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял
тус тус оногдуулсан байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7516
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих