Гэрэл зургийн алдарт "Рейтер” агентлагийн авсан сонирхолтой зурагнуудаас нийтэллээ. Эдгээр нь оптик төөрөгдөл ч биш, фото шоп ч биш, зүгээр л эгзэгтэй мөчид амжиж дарсан бодит зурагнууд юм байна.

Филадельфи хотод болсон бейсболын лигийн тоглолтын үеэр тоглогч бөмбөгнөөс бултаж байгаа нь

Дурсгалын зураг. Хятадын Гуйянд болсон 3D зургийн үзэсгэлэн, 2013-04-14

Днепр мөрний хүйтэн ус руу үсэрч байгаа хүн. Киев хот

Крикетийн тэмцээн, Шри-Ланка - Энэтхэгийн тоглолтын үеэр үзэгчид ба тоглогч

Тохиромжтой өнцгөөс авсан зураг: Цанын спортын ДАШТ-ий үеэр тамирчид шатаар уруудаж явна

Даккад болсон Крикетийн цомын төлөө тэмцээн дээр шүүгч, тоглогч хоёр. 2011-03-23

Харин энэ бол гудамжны жүжигчний үзүүлсэн жинхэнэ илбэ. Бильбао хот, 2011-08-20

Оклендийн Уран зургийн галерейд болсон " Хүрээлэн буй орчин- 3 " үзэсгэлэнгийн зочид

Үл үзэгдэгч хүн – Лю Болин супер маркет дотор ногооны тасагт "алга болчихлоо”

Засмал дээрх дэлхийн хамгийн том 3D зураг. Лондон, 2011 он

Пуужин хөөрч байна уу даа? Цасан хунгар доторх телевизийн цамхаг. Берлин

Техас мужийн Хьюстон хотод болсон сагсан бөмбөгийн тэмцээн. 2013-02-15

Чжэцзян мужийн Ханчжоу хотод болсон 3D зургийн үзэсгэлэн дээр. 2012-07-07

Енисей мөрний эрэг дээрх зуслангийн толинд туссан эрэгтэй эмэгтэй хоёрын тусгал

2012 оны Лондонгийн олимпийн уран сайхны гимнастикийн тэмцээн дээр

Сингапурын бэлгэ
тэмдэг болсон Fullertob зочид буудал ба Мерлайоны лего загвар. Мерлайон
нь арслан толгойтой, загасан биет үлгэрийн амьтан юм байна

Белфастын үзэсгэлэнд тавигдсан зураач Robert Therrien-ийн сандлаар хийсэн баримал

Лондоны олимпийн үеэр Тауэрийн гүүрэн доогуур харагдаж байгаа олимпийн цагариг ба тэргэл сар. 2012-08-03

Модны цаана байгаа хоёр нохой. Лондон, 2013-02-24

Будапештэд болсон үер ба трамвайн зогсоол дээрх рекламны самбар. 2013-06-10

Энэ бол харааны төөрөгдөл бишээ. Францын хөл бөмбөгчин Матьё Вальбуэны/ баруун талынх / өндөр 167 см юм байна

« Ганешийн фестиваль » нь энэтхэгийн заан толгойтой бурханд зориулагдсан маш хөгжилтэй баяр ажээ

2013-09-24-нд
Санкт-Петербург хотод болсон Оптик илбийн үзэсгэлэнгийн зочид Эймсийн
өрөөнд. Эймсийн өрөө гэдэг нь 3 хэмжээст оптик төөрөгдөл бүрдүүлэгч тэгш
бус хэлбэртэй өрөө юм. Үүнийг 1934 онд америкийн офтальмологч Альберт
Эймс анх зохион бүтээжээ

Зураач Леонардо Эрлихийн оптик төхөөрөмж - толиор хийсэн бүтээл. 2013-06-26, Лондон хотын зүүн хэсэг

Гудамжны илбэчид

Супермен хэлбэрт радио жолоодлоготой онгоц туршилтын нислэг хийж байна. Сан-Диего, 2013-06-27

Мадрид хотын Серрано гудамж дахь автомашины цаасан загвар. 2010-09-25

Шотландын Эдинбург хотод байдаг Рон Мью́екийн баримлын ар талыг хамгаалагч шалгаж байна

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=801
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих