Эрүүл Мэндийн Яам нь жил бүр Эрүүл мэндийн байгууллагуудын хийж,
хэрэгжүүлсэн ажлыг үнэлж дүгнэн, тухайн жилийн Эрүүл мэндийн
байгууллагын 9 шилдэг ажилтанг тодруулдаг уламжлалтай билээ.
Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд тэр дундаа нийгмийн сайн сайхны төлөө мэргэжлийн ур чадвараа дайчлан ажилласан БОЭТ-ийн Хавдрын тасгийн эрхлэгч Гомбодорж овогтой Саранцэцэг нь 2014 онд хийсэн ажлаараа шалгарч Монгол улсын " ОНЫ ШИЛДЭГ ЭМЧ " боллоо.
БОЭТ-ийн Захиргаа, нийт хамт олны зүгээс Г.Саранцэцэг эмчдээ шилдэг эмч болсонд баяр хүргэж эрүүл энх,аз жаргал, ажлын амжилтийг хүсэн ерөөж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих