Өнгөрсөн жилийн гуравдугаар сард сураггүй алга болоод одоо хэр
олдоогүй "Malaysia Airlines” компанийн "Боинг 777” онгоц хамгийн сүүлд
мөсөн тив Антарктид руу эргэснийг шинжээчид тогтоожээ. Малайзийн
нийслэл Куала-Лумпураас Бээжин рүү нисч байсан "MH370” чиглэлийн тус
онгоцыг хянаж байсан хиймэл дагуулын мэдээллийн санг судлаад ийм
дүгнэлтэд хүрсэн аж.
Ийнхүү чиглэлээ өөрчлөхөд нь хэн нэгэн этгээд гаднаас нөлөөлсөн байх магадлал өндөр гэнэ. Тус онгоцонд нисэх багийн 12 гишүүн, 14 орны 227 зорчигч явж байсан билээ. Онгоц Антарктидын эрэг хавьд сүйрэн далайд живсэн байж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна.
Б.БАРС /ЗУУНЫ МЭДЭЭ/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих