Аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс хүний хөгжлийг дэмжсэн ажлуудыг нилээд эрчимтэй хөөцөлдөн ажиллаж байгаагийн зарим нь ажил хэрэг болж байна. Аймгийн Засаг дарга Глобал удирдагч дээд сургууль болон Тайвань улсын төлөөлөгчийн газартай гэрээ байгуулж Тайван улсад Дорнод аймгаас 20 оюутанг Эдийн засгийн чиглэлээр тэтгэлгээр суралцуулахаар болжээ.Энэ тэтгэлэгт сургуульд хамрагдах 12-р ангиа төгсөж байгаа хүүхдүүдээс шалгалт авах, тэнцсэн хүүхдүүдэд англи хэлний сургалт явуулах багш энэ 3-р сарын дундаас эхлэн 2 сар ажиллах юм. Энэ гэрээнд мөн 2 эмчийг Тайвань улсад магистрын сургалтанд хамруулахаар болсон байна.Аймгийн Засаг даргын зүгээс гадаад харилцааны хүрээнд хөрш орнуудтайгаа хамтран ажиллахдаа оюутан суралцуулахад анхаарлаа хандуулж одоогоор БНХАУ-н Хянган аймаг,Хөлөнбуйр аймаг,ОХУ-н Чита хотод оюутнууд суралцаж байгаа юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8222
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих