Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
"Хүн амын хөгжил, нийгмийн бодлогын хороо” 2014 оны 03 дугаар сарын
25-ны өдөр хуралдаж Монгол Уламжлалт Анагаах ухааныг хөгжүүлэх аймгийн
дэд хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газрын "Эрүүл
чийрэг – Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжүүлэх, уламжлалт Монгол эмнэлгийн
тусламж үйлчилгээний чанар хүртээмж болон хүн амын амьдралын чанарыг
дээшлүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд дэлхийн
дахиныг хамарсан цаг уурын өөрчлөлттэй уялдан гарч буй өвчлөлийг эмчлэх,
дасах зохицох арга хэмжээг авах, зах зээлийн ороо бусгаа энэ үед
Уламжлалт эмчилгээний ач холбогдол улам өссөөр байгаа.
Засгийн газрын
2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Уламжлалт
Анагаах ухааныг орчин үеийн Анагаах ухаантай хослуулан эмчилгээ
сувилгааны чанар үр өгөөжийг дээшлүүлж, рашаан сувиллын үйл ажиллагааг
мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, уламжлалт эм, тангийн
үйлдвэрлэлийг өргөтгөхөөр тусгасан байдаг. Иймд хүний эрүүл мэндэд
үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, уламжлалт Монгол эмнэлгийн
тусламжийг өргөжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, иргэд олон
нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг үндэслэн энэхүү дэд
хөтөлбөрийн боловсруулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн
Хурлаар хэлэлцүүлэн батлуулахаар болоод байна.
У.Насантогтох
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=828
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих