Монгол улсад Шинэ цагийн Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын хүрээнд, хүүхэд залуучуудад энэхүү албаны ойн түүхэн үнэ цэнэ, аврагч, гал сөнөөгчдийн байгуулсан түүхэн гавьяаг таниулах, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг сурталчлах, эх орноо хайрлан хамгаалах эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх, Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх хүсэл эрмэлзлийг бий болгох зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 10-11-р ангийн сурагчдын дунд "Онцгой байдлын хэлтэс бидний амьдралд” сэдэвт эссе бичлэгийн уралдаанд нийт 18 сурагч оролцож 1-р байрыг 8-р сургуулийн 11в ангийн сурагч Д.Ану, 2-р байрыг 8-р сургуулийн 10б ангийн сурагч Э.Энэрэл, 3-р байрыг 12-р сургуулийн 11б ангийн сурагч Э.Батцэцэг нар, 7-9-р ангийн сурагчдын дунд "Бидний бодлоор аврагч” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулж нийт 14 сурагч оролцсоноос 1-р байрыг 1-р сургуулийн 9д ангийн сурагч Д.Намуун, 2-р байрыг 6-р сургуулийн 9б ангийн сурагч Э.Банзарбат, 3-р байрыг 1-р сургуулийн 8г ангийн сурагч Б.Эрдэнэхүү нар тус тус шалгарлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих