Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт ноолуур 68 мянган төгрөгийн үнэтэй
байна. Тус аймгийн хэмжээнд мал төллөлт гуравдугаар сарын 25- наас
эхэлдэг болохоор улсын хэмжээнд ноолуур нь хамгийн түрүүн зах зээлд
гардаг онцлогтой. Ноолуурын үнэ ханш урьд жилтэй харьцуулбал бага байгаа
тухай чэнжүүд ярьж байгаа ч оргил үедээ хэд болтол өсөхийг хэлж
мэдэхгүй гэж байсан. Өнгөрсөн онд Дорнодын зах зээл дээр ноолуур дээд
тал нь 90 мянгад хүрч байсан юм.
Дашрамд сонирхуулахад, өнөөдрийн байдлаар нэгдүгээр гурил \Дорнод\ 920,
хоёрдугаар гурил 840, элсэн чихэр 1800, цагаан будаа 2000, шингэн сүү
1700, үхрийн мах 7000, хонины мах 6000, ямааны мах 5500, А-80 1630, А-92
бензин 1880, дизель 1930 төгрөгийн үнэтэй байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8546
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих