Ерөнхийдөө жилд дунджаар дөрвөн удаа хиртэлт болдог. Үүний хоёр нь
нар, хоёр нь сарны хиртэлт байх юм. Жишээ нь өнгөрсөн 2014 онд нийт
дөрвөн хиртэлт болсон бөгөөд хоёр нь нар, хоёр нь сарных байжээ.
Харамсалтай нь энэ жилийн анхны нар хиртэлт манайханд тийм ч сайн
ажиглагдахгүй аж.
Улаанбаатарын цагаар 18 цаг 58 минутад нар жаргачихна. Ингээд л бид энэ үзэгдлийг эндээс харах боломжгүй болж байгаа юм
Дэлхийн олон хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ гуравдугаар сарын 20-ны өдөр тохиох нарны бүтэн хиртэлтийн тухай шуугиж байгаа нь Европт 1999 оноос хойш үзэгдээгүй зүйл болох гэж байгаатай холбоотой. Грийнвичийн цагаар өглөөний 7 цаг 41 минут буюу Монголын цагаар өдрийн 15 цаг 41 минутад эхлэх үзэгдэл Улаанбаатарт оройн 18 цаг 44 минутад ажиглагдаж эхэлнэ.
Гэвч энэ үед нарны багахан хэсэг нь саранд халхлагдах төдийгүй Улаанбаатарын цагаар 18 цаг 58 минутад нар жаргачихна. Ингээд л бид энэ үзэгдлийг эндээс харах боломжгүй болж байгаа юм.
Тэгвэл нар хиртэлт гэдэг ер нь юу вэ? Дэлхий нар хоёрын хооронд сар орж ирэх үзэгдлийг нар хиртэлт гэх бөгөөд нар сар хоёрын хооронд дэлхий орох үзэгдлийг сар хиртэлт гэдэг.
Түрүүн дурдсанчлан жилийн 365 хоногт дунджаар дөрвөн хиртэлт байдаг гэсэн. Зарим тохиолдолд энэ тоо тав, зургаа эсвэл бүр хамгийн олон буюу долоо хүрэх тохиолдол бий. Нар, сарны хиртэлт нийт долоон удаа болсон тохиолдол хамгийн сүүлд 1982 онд тохиосон бол дараагийнх нь өнөөдрөөс 23 жилийн дараа болох аж.
Түүнчлэн тун ховор тохиолддог долоон удаа нар, сар хиртэх үзэгдэл энэ зуунд ердөө хоёр бий. Эхнийх нь 2038 онд, сүүлийнх нь 2094 онд. 2038 онд нарны гурав, сарны дөрвөн хиртэлт тохиож байгаа бол 2094 онд нарны дөрөв, сарны гурван хиртэлт болох юм.
Зарим тохиолдолд жилд таван удаа нар хиртэж, хоёр удаа сар хиртэх нь бий. Хамгийн сүүлд 1935 онд ингэж байсан бол 2206 оноос нааш дахиж ийм зүйл болохгүй. Тэгвэл мэдээж хэрэг жилд хоёр удаа нар хиртэж, таван сар хиртэх тохиолдол байх бөгөөд 1879 онд нэг болж өнгөрсөн байхад дараагийнх нь 2132 онд болох аж.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих