Энэ сарын 8-нд сарны бүтэн хиртэлт болсон билээ. Хүмүүсийн
сонирхлыг их татсан ийм үзэгдэл удахгүй бас тохиох нь. Гэхдээ энэ удаа
сар биш,нар хиртэх юм. Сарны талаар "Smithsonian"-д нийтлэгдсэнийг
товчлон орчууллаа.
Сар бол дэлхийн байгалийн дагуул, нарны аймгийн тав дахь том дагуул юм. Дэлхийн төв сарны төвеөс алслах дундаж зай нь 384,403 км буюу дэлхийн диаметрээс гуч дахин их. Дэлхийг 27.3 өдөрт нэг тойрох бөгөөд Дэлхий-Сар-Нарны системийн үет өөрчлөлтүүдийн улмаас сар нь дэлхийгээс олон хэлбэртэй харагддаг. Сарны диаметр нь дэлхийн дөрөвний нэг орчим буюу 3,474 км юм. Гадаргын талбай нь дэлхийн аравны нэг, хуурай газрын дөрөвний нэгтэй буюу ойролцоогоор АНУ, ОХУ, Канадын нийт нутаг дэвсгэртэй тэниэнэ. Эзлэхүүн нь дэлхийн хоёр хувь, гадарга дээрх татах хүч нь дэлхийн татах хүчний 17 хувь байдаг ажээ.
Сарны үүслийн талаар маш олон таамаглал байдгаас хамгийн бодит нь дэлхийтэй мөргөлдсөн нэгэн гаригаас тасарч үлдсэн хэсгээс үүссэн гэдэг таамаглал юм. Уг мөргөлдөөний улмаас дэлхийгээс нэлээд том хэсэг тасарч сансарт цацагдаж, дараа нь цацагдсан бодисын нэг хэсэг нь дэлхий дээр дахин унасан бол нөгөө хэсэг нь сансарт таржээ. Ингээд тойрог замд үлдсэн хэсгүүд хоорондоо нэгдэж сарыг үүсгэсэн бололтой. Сар бол одоогоор хүн төрөлхтөн хөлийн мөрөө гаргаад байгаа цорын ганц гариг.
ЗХУ-ын "Луна" хөтөлбөрөөр анх хүнгүй хөлөг онгоц саран дээр газардсан түүхтэй. Удалгүй өрсөлдөгч америкууд "Аполло" хөтөлбөр боловсруулж 1969 онд анх удаа Нил Армстронг саран дээр газардсан байна. Сүүлийн хориод жилд дэлхийн тэргүүлэх гүрнүүд үүнд анхаарлаа хандуулахаа түр зогсоосон юм. Ерөнхийдөө жижиг хөтөлбөр хэрэгжүүлж байжээ. Харин одоо сарыг судлах ажил томоохон хөтөлбөрийн хэмжээнд яригдаж судалгаа.шинжилгээний ажлууд дахин эхлээд байна. Америкийн сансар судлалын үндэсний төвийн мэдээллээр бол 2018 онд сар луу дахин хүн илгээх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Энэ нь нэг талаар судалгаа.нөгөө талаар саран дээр хүн очоогүй.америкууд энэ сэдвээр худлаа шоудсан хэмээх яриаг үгүйсгэх зорилготой юм байна.
1994 оны нэгдүгээр сард хөөргөсөн "Клементина" төхөөрөмж олны анхаарлыг их татдаг. Гол зорилго нь тэнд шинэ хэт мэдрэмжит хэмжих төхөөрөмжийг турших явдал байсан. "Клементина" сарны гадаргууны зургийг 400 км-ийн зайнаас авч дэлхийд илгээжээ. Харин энэ зураг эрдэмтдийг үнэхээр шуугиулсан юм. Сарны хоног дэлхийнхээс 28 дахин урт байдаг. Энэ хугацаанд сарны гадаргуу дээр нарны гэрэл тусдаг байна. "Клементина"-гийн авсан зурганд нарны тусгал хүрэхгүй сарны хэсэгт мөс байж болох магадлалтайгаар гарчээ. Сарны өмнөд хагаст 2500 км голчтой,
12
км гүнзгий өрх байх бөгөөд тэр гүнд мөсний мөр байхыг эрдэмтэд
үгүйсгэдэггүй ажээ. Гэтэл саран дээр амьдрал огт байгаагүй хэмээн
эрдэмтэд санал нийлсээр ирсэн билээ. Тэгвэл саран дээр хаанаас ус ирсэн
байх вэ. Магадгүй олон зуун мянган жилийн тэртээ сүүлт одын хамт саран
дээр ус очоод зарим нь ууршиж үгүй болоод зарим нь өрхний гүнд
хуримтлагдан үлдсэн байж болох. Гэхдээ энэ бол таамаг төдий зүйл.
Америкийн сансар судлалын "НАСА" агентлагийн мэргэжилтнүүд сарны үндсэн
нууцуудыг
томьёолж энэ чиглэлээр шуурхай ажиллах болжээ.
Сарны тухай сонирхолтой баримтууд
•
Нарны аймаг 4.5 тэрбум жилийн өмнө бүрэлдэж эхлэх үед Ангараг гарагтай
ижил хэмжээний аварга чулуулаг дэлхийтэй мөргөлдсөнөөс үүссэн
хэлтэрхийнээс сарыг үүссэн гэж эрдэмтэд үздэг.
• Сар дэлхийн адил
тэнхлэгээ эргэдэг мөртлөө нэг л талаа харуулдаг мэт үзэгддэг. Энэ нь
олон сая жилийн өмнө дэлхийн татах хүчний нөлөөллөөр тэнхлэгээ эргэх
хурд нь удааширсантай холбоотой юм. Тойрог замд дасан зохицох үед
эргэлтийн хурд нь тогтворжсон байна.
• Сарны гадарга дээрх галт
уулын тогоо мэт зүйлс бол дөрвөн тэрбум жилийн тэртээх сансрын аварга
чулуулга, жижиг гарагуудын мөргөлдөөний ул мөр юм. Ул мөр өөрчлөгдөж,
балраагүй нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, сар геологийн хувьд идэвхгүй
тул газар хөдлөлт, гал уулын дэлбэрэлт, уулс нуруудын өөрчлөлт зэрэг
гадаргыг нь өөрчлөх хувьсал явагддаггүй. Хоёрдугаарт, гадаргыг нь
өөрчлөх, элээх гаднын хүчин зүйл болох салхи, бороо байхгүй.
• Сарыг
дэлхийн цорын ганц дагуул гэдэг ч 1999 онд эрдэмтэд дэлхийн татах
хүчний бүсэд гурван миль буюу таван км өргөн солир илрүүлжээ. Тэрхүү
биет дэлхийн тойрог замыг 770 жилд нэг тойрдог бөгөөд судлаачдын
таамаглаж буйгаар ирэх 5000 гаруй жилийн турш дэлхийн нууц дагуул байх
ажээ.
• "Аполлон" хөлгийнхөн аяллынхаа явцад сарыг геологийн хувьд
"үхмэл" биш болохыг тогтоосон. Сарны гадаргаас олон км-ийн доор газар
хөдлөлт явагддагийг тэд тогтоосон бөгөөд энэ нь дэлхийн татах хүчний
нөлөөлөлтэй холбоотой аж. Газар хөдлөлтийн нөлөө заримдаа гадарга дээр
нь ажиглагддаг байна. Судлаачид сарны цөмийг дэлхийнхтэй адил буцлам
халуун гэж таамагладаг. НАСА-гийн сар судлалын "Prospector" хөлөг 1999
онд сарны цөмийг нийт жингийнх нь 2-4 хувьтай тэнцэхүйц хэмжээний жижиг
болохыг тогтоожээ.
• Эрдэмтэд сар, дэлхийн холбоог хос гарагийн
тогтолцоо гэж үзэх нь бий. Дэлхийн ван гараг болон уг гарагийн дагуул
Хароныг мөн хос гарагийг тогтолцоотой
гэжүздэг. '
• Далайн
түрлэг сартай холбоотой. Сарны татахг хүч дэлхийн усан мандлыг татдаг.
Бутэн болон шинэ сар гарах үед сар, нар, дэлхий нэг шугамд таардаг
тул татах хүчний нөлөөллөөр далайн давалгаа.. энгийн үеийнхээс ихэсдэг
Харин сар дэлхийд хамгийн ойр ирэх үед давалгаа илүү өндөр байдаг бөгөөд
энэ үеийг хаврын түрлэг гэдэг. Энэхүү үзэгдэл далай тэнгисээс гадна
дэлхийн тэнхлэгээ эргэх хурдад нөлөөлдөг байна. Сар дэлхийн эргэх эрч
хүчийг хулгайлж буй тул дэлхийн тэнхлэгээ эргэх хурд зуун жилд 1.5
миллисекундээр саарч буй.
• Дэлхийгээс "хулгайлсан" эрчим хүчээ сар
жил бүр 3.8 см-ээр "нүүхэд" ашигладаг. Судлаачдын тогтоосноор сар
бүрэлдэх үедээ дэлхийгээс 14 мянган миль буюу 22530 км-ийн зайтай
байжээ. Харин уг тоо өдгөө 280 мянган миль буюу 450 мянган км болжээ.
•
Бүтэн сар 14 хоногт нэг удаа тохионо. Бүтэн сар дохиох өдрүүдэд гэмт
хэрэг, осол, ямар нэгэн хачирхалтай үзэгдэл хаа нэгтээ болсон байдаг.
Х.ЭНХ
ҮНДЭСНИЙ ШУУДАН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих