Казах түмний үндэсний баяр болох "Наурызын баяр”-ын өдрийг тохиолдуулан МЗХ-ны Улаанбаатар дах Баян-Өлгий аймгийн Залуучуудын Холбоо, Казах Залуучуудын холбоо хамтран Барууны салааны эцэст байрлах "Богд Хааны рашаан”-ы эхийг цэвэрлэжээ.
Цэвэрлэгээний ажилд 20 гаруй Казах оюутан залуус оролцсон байна. Сүүлийн үед аливаа баяр ёслолыг өргөн дэлгэр тэмдэглэх болсон тэгвэл энэ удаад Казах залуус ууж идэх, наргих цэнгэхээсээ илүү байгаль дэлхий, гол усаа цэвэрлэж хангай дэлхийгээ баярлуулахыг илүүд үзжээ.
Д.ТҮВШИН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих