Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч Ч.Сайханбилэгийн Засгийн газар бүрдсэнээр Монголчуудын амьдрал нүдэнд харагдахуйц өөрчлагдөнө хэмээн шагширцгааж байсан. Гэтэл энэ засгийн газар өмнөх засгийн өрийг багасгах, сул мөнгөний зарцуулалтыг зогсоох гэж маш их хэмжээгээр таналт хийсэн. Үүгээр зогсохгүй албан байгууллагуудын орон тоог цөөлж банкны зээлтэй, өртэй иргэдийн тоог хэдэн мянгаар нэмсэн. Үүний тод жишээ нь ШУА-ын хүрээлэнгүүд юм. Тэд 1, 2 сарынхаа цалинг 2-р сарын сүүлд авч өр ширээ дарцгаасан. Гэтэл 3 сарын цалин нь одоо хүртэл буугаагүй, хэзээ буух нь тодорхойгүй байна. Тэдний төлөө дуугарч байх ёстой ШУА-ын тэргүүлэгчид, яам тамгын газрууд нь юу хийнэ вэ?
Магнай

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих