НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 13-ны орой мэдэгдэл гаргаж, Ливийн талуудын хийх гэж байгаа яриа уулзалт эв нэгдлийн засгийн газар байгуулах асуудлаар санал нэгдэж, тус орныг хямралаас гаргахыг шаардсан байна гэжээ.
Мэдэгдэлд, Ливийн олон талын улс төрийн удирдагчид мөн өдөр Алжирт уулзалт хийж байгааг Аюулгүйн зөвлөл анхааралдаа авлаа. Аюулгүйн зөвлөл энэ сарын 15-нд Мароккод болох гэж буй НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын онц төлөөлөгч Бернандино Леонны даргалах дараагийн ээлжийн Ливийн яриа уулзалтыг хүсэн хүлээж байна гэжээ.
Аюулгүйн зөвлөл уулзалтад оролцож буй Ливийн олон тал эв нягтралын засгийн газар байгуулах асуудлаар санал нэгдэж, тус орны улс төр, аюулгүй байдлыг баталгаажуулж, тогтолцооны хямралыг дуусгахыг хатуу шаардаж байна гэжээ. Холбогдох тогтоолын дагуу, Хориг тавих комисс Ливийн энх тайван, тогтвортой байдал, аюулгүй байдлыг баталгаажуулж, тус орны улс төрийн шилжилтэнд саад болж байгаа этгээдэд хориг тавихад бэлэн байна гэж Аюулгүйн зөвлөл онцолжээ.
\Г.С\ china radio
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих