Согтуу хүнийг улсын эмнэлгүүдэд хүлээн авах болсныг эрүүл мэндийн байгууллагууд эсэргүүцэж, уг хуульд өөрчлөлт оруулах саналаа Эрүүл мэндийн яамнаас Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Эрүүлжүүлэх байранд согтуу хүн нас барсан тохиолдол цөөнгүй.
Эрүүлжүүлэхийн нэг эмч байдаг ч тэр нь нарийн мэргэжлийн хүн биш учир ямар хууч өвчтэйг мэдэхгүй. Үүнээс болж цагдаа нар буруутдаг учир согтуучуудыг эмнэлэгт хүлээн авах шийдвэрийг 2013 онд гаргаж хуульд өөрчлөлт оруулсан.
Гэвч одоогоор манай эмнэлгүүд бэлэн биш байгаа учир Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, согтуу хүмүүсийг эргүүлэн цагдаагийн байгууллагад нь хариуцуулахаар төсөлд тусгажээ.
"Согтуу хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, эмнэлэгт хүлээн авдаг нь олон улсын жишиг. Манай улс ч яваандаа орчинд нөхцөлийг нь бүрдүүлээд, согтуу хүнийг зориулалтын эмнэлэгт хүлээн авдаг болно” гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав тайлбарлав.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих