ДОРНОД АЙМГИЙН НУТГААР: Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар 3-8 градус дулаан байх ба олон жилийн дунджийн орчим байна (1 дүгээр зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хонгийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн эхний хагаст харьцангуй дулаарч шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна
(2 дугаар зураг).
Нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.
Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с байх ба ялангуяа нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе , хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
2014 оны 5 дугаар сарын ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ
Агаарын дундаж температур нь ихэнх нутгаар 10-15 градус дулаан байх буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих