Маршал Хорлоогийн Чойбалсангийн 120 жилийн ойн хүрээнд Хил хамгаалах байгууллагыг суртачлах бөхийн барилдаан,Хөдөөгийн хүчтэн зүүн бүсийн барилдаан, Дорнод монголын бөхийн соёл тоглолт болоо. Дээрхи үйл ажиллагаануудад Монгол улсын залуу аварга С.Мөнхбат, Монгол улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй улс аймгийн алдар цолтой бөхчүүд оролцсон . Уг үйл ажиллагааг Чойбалсан констракшин компани ивээн тэтгэж хил хамгаалах ерөнхий газар , аймгийн ЗДТГ, аймгийн Биеийн тамир спортын хороо, Хилчин спорт хорооноос зохион байгуулж байгаа юм. Улс аймгийн алдар цолтой бөхчүүд оролцсон барилдааны шөвгийн 8-д улсын залуу аварга Мөнхбат, улсын заан Баасандорж, улсын заан Өсөхбаяр, улсын заан Санчир, улсын заан Соронзонболд, улсын заан Содномдорж, улсын начин Ганхүү, Дорнод аймгийн заан Х.Алтансүх нар үлдэж, Содномдорж түрүүлэн Мөнхбат үзүүрлэв

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9597
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих