
ЗГХЭГ-ийн дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг 14 хоногийн хугацаатай ШШГЕГ-ийн цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээг ийнхүү саатуулсан. Саатуулахдаа АТГ-аас хүч хэрэглэн, өмгөөлөгчид нь мэдэгдэлгүйгээр баривчилсан тухай түүний өмгөөлөгч Д.Содномдорж мэдэгдээд байгаа юм. Харин АТГ-аас тус өмгөөлөгчийг согтуу байсан гэх тайлбарыг өгөөд байна. Тэгвэл Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Д.Содномдорж сонинд ярилцлага өгөхдөө "АТГ-ын дарамтаас болж өмгөөлөх эрхээсээ татгалзлаа” хэмээн мэдээлсэн юм. Эх сурвалжийн мэдээлснээр өмгөөлөгч Д.Содномдорж нь согтуу албан байгууллагад ажлын бус цагаар нэвтэрч, тавьтиргүйтэн, өмгөөлөгчийн үнэмлэх, баримт бичгээ мартаж, гээж, орхих зэргээр зохисгүй авирласан байна. Энэхүү асуудал нь Хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн холбоон дээр асуудал үүсгэж мэдэхээр байгаа тул Г.Дэнзэнгийн ар гэрийнхэн Д.Содномдорж өмгөөлөгчөөс татгалзжээ.
Б.Анир

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих