20 орчим хоногийн өмнө Монгол Улсын хэмжээнд 1.2 сая эх мал төллөж, гарсан төл эсэн мэнд бойжиж буй талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан хэлж байсан. Салбарын мэргэжилтнүүдийн ярьж буйгаар бол цаг агаар энэ хэвээрээ тогтвортой, сайхан байвал энэ жил 15.2 сая хээлтэгч малаас мөн тооны төл хүлээн авах аж.
Өдгөө мал төллөлтийн явц ямар байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуунаас тодруулахад "Одоогийн байдлаар 3.6 сая эх мал төллөж, гарсан төлийн бойжилт 99.7 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, бараг төлийн хорогдолгүй гэсэн үг.
Аймгуудын хувьд Баян-Өлгий, Дундговьд мал төллөлт 50-аас дээш, бусад нь 30 орчим хувьтай явж байна. Харин улсын хэмжээнд нийт төллөх малын 18-20 хувь нь төллөөд байна. Бог мал тавдугаар сарын 1 гэхэд төллөж дуусна” хэмээв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих