
А.Сүхбат "Ноёд" группын Г.Буяндоржийн эзэмшлийн "Даймонтрейд” хэмээх архи, спиртийн үйлдвэрийг худалдан авч энэ суурин дээр сөжү архины үйлдвэрийг байгуулахаар төлөвлөж байсан юм билээ. А.Сүхбат аварга Х.Баянмөнх аваргын охин, гэргий Б.Баясгалангаасаа салсны дараахан МУГЖ дуучин Т.Ариунаагийн тогооч байсан Содоо гэх бүсгүйтэй амьдрах болсон. Аваргын нүдэнд торсон Содоо бүсгүй Баянхонгор аймгийн Аюуш хэмээх хүчит арслангийн ач охин гэдэг. Содоо бүсгүй Даян аваргад хоёр хүү төрүүлж өгсөн боловч аваргыг хажуудаа "аргамжиж” чадаагүй ч аваргын гэргий Баясгалантай дотносож амжсан сэргэлэн бүсгүй. Тийм ч учраас хоёр дахь хүүгээ төрүүлэхэд нь Даян аваргын гэргий Баясгалан эргэж очиж байсан гэдэг. Шинэ оны өмнөхөн Даян аварга А.Сүхбатын зургаа дахь хүүг залуу эхнэр Н.Гарамханд нь төрүүлжээ.
"Тайхар” ”фитнесс клубийн аэробэкийн багшаар ажиллаж олны танил болсон нь аваргатай танилцах суурь нь болсон байх. Залуу эхнэр Н.Гарамханд нь, аваргын авааль эхнэр Б.Баясгалантай их л эвтэй байдаг бололтой. Учир нь Даян аварга саяхнаас "Green house” хотхонд төвхнөөд байгаа аж. Энэ хотхонд аваргын гэргий Б.Баясгалан ч мөн амьдардаг. Аварга хэдийгээр гурав дахь эхнэрээ сонгоод байгаа хэдий ч хуучин эхнэрүүдээсээ салахыг хүсдэггүй учир ийнхүү нэг дор амьдардаг гэх яриа ч ойр орчмынх нь хүмүүсийн дунд тархаад байгаа. Үүнээс гадна аваргын гэргий Б.Баясгалан нөхрийнхөө бөх удамтай, хүчирхэг генийг бусдаас харамлахгүй гэдгээ ч ярьдаг аж.
shudarga.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9756
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих