Засгийн газрын Эрүүл чийрэг-Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд сумдын эмнэлгийн хүсэлтээр алслагдсан хөдөө орон, нутгийн хүн амд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх *Хөдөлгөөнт эмнэлэг*-ийн бүрэлдэхүүн 2015 оны 5-р сарын 18-24 ны өдрүүдэд Халхгол, Матад сумдад ажиллалаа. мөн энэ үеэр цусны аюулгүй байдлын үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж, сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор Халхгол сумын сайн дураараа донорт элсэх хүсэлтэй 30 иргэдээс шинжилгээ авч 25 нь эрүүл, Матад сумын сайн дураараа донорт элсэх хүсэлтэй 30 иргэдээс шинжилгээ авч 17 нь эрүүл гарсан үзүүлэлттэй байна.Эрүүл гарсан иргэдийг хяналтын давтан шинжилгээнд оруулж, донорт элсүүлэх төлөвлөгөөтэй байна.
Мөн алслагдсан багийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх зорилготойгоор Халхгол суманд Шүд -106, Дотор – 98, ЭХО – 146, ЧХХ – 56, Матад суманд Шүд -58, Дотор – 94, ЭХО – 133, ЧХХ – 80 иргэдэд нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг зохион байгууллаа.
Цаашид хуваарийн дагуу сумдад ажиллах бөгөөд 2015 оны 5-р сарын 27-30-ны өдрүүдэд Чулуунхороот Чойбалсан сумдад ажиллахаар төлөвлөгдсөн байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих