Баяндун сумын нутагт байгалийн өвөрмөц тогтоцтой "Тэмээн уулын агуй” бий. Энэхүү агуй нь тэгш тал газарт байрладаг бөгөөд доошоо 60 метр орчим гүн яваад хүн багтах боломжгүй болдог аж. Тэмээн уулын агуйг үзэж сонирхох гэсэн хүмүүс төөрч будилахаас гадна гэнэт өвсөн дундаас гарч ирдэг тул болгоомж алдан унаж, осолдох эрсдэл бий. Иймээс тус сумын Соёлын төвийн ОНСТ-ын эрхлэгч Болд-Эрдэнэ, Улз голын сав газрын захиргааны дарга Б.Баяртогтох, мэргэжилтэн Б.Баатарсүрэн, ажилтан Б.Цэрэнжав нарагуйг хашаалж тэмдэглэгээ тавьсан байна.
Д.Үржин

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих