Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д ирэх сарын2-нд төрийн айлчлал хийх гэж байна. Хойд хөршийн Төрийн тэргүүн айлчлалынхаа үеэр20 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Энэ талаар БНХАУ-д суугаа ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрей Денисов мэдэгджээ. "Хятадад хийх айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хоёр талт гэрээнд гарын үсэг зурна. Одоогоор гарын үсэг зурах хорь гаруй гэрээ байна” хэмээн Элчин сайд хэлжээ. Эдгээр баримт бичгийн дунд санхүү, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн асуудал чухал байр суурь эзэлж байгаа аж. Түүнчлэн эрчим хүчний салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал нь бүх салбарт стратегийн хамтын ажиллагааны түлхэц болно гэдэгт эргэлзэх зүйлгүй гэдгийг Элчин сайд Аенисов онцолжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Ирэх дөрвөн жилд улсыг удирдах улс төрчдийн томилгоо зөв үү буруу юу?
© 2014-2021 Дорнод нутгийн мэдээ, Вэб сайтыг "ВИП НЬЮС" ПИ АР групп Хөгжүүлэгч: Aureola
Сэтгэгдэл бичих