Дорнод аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхим, аймгийн засаг даргын тамгын газартай хамтран "Хөрш зэргэлдээ гурван улсын аялал жуулчлалын өдөр 2015” арга хэмжээний хүрээнд олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Тухайлбал, Монгол, Орос, Хятад үндэсний хувцасны загварын "Дорнын гоёл 2015” наадам, Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН, бизнес эрхлэгчдийн дунд ажил хэргийн уулзалт, "Хэрлэн экспо 2015” олон улсын үзэсгэлэн яармаг худалдаа зэрэг арга хэмжээнүүдийг энэ сарын 17-18-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод зургаа дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдааны зорилго нь бүс нутгийн бизнесийн байгууллагуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оршиж байгаа аж.
Тус арга хэмжээнд Хөрш зэргэлдээ орших ОХУ-ын Өвөр-байгалийн Хязгаарын Чита хот, Агын Буриадын тойрог, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот, Хянган аймаг, Шилийн гол аймаг, Манжуур хот, Шинэ Барга Баруун Хошуу, Шинэ Барга Зүүн Хошууны удирдлага, соёл урлаг, аялал жуулчлалын салбарын бизнесийн төлөөллүүд оролцоно.
эх сурвалж: www.dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих