
Энэхүү
материалыг аймгийн ИТХ-ын Гадаад харилцаа, аялал жуулчлалын бодлогын
хорооны дараагийн хуралд танилцуулах юм. Дорнод аймгийн Аялал жуулчлалын
мастер төлөвлөгөөг боловсруулах төсөв энэ оны төсөвт суусан. Энэ дагуу
аймгийн аялал жуулчлал салбарын судалгааны ажлын даалгаврын төсөл
боловсруулсныг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн
Б.Ганзориг танилцуулав. Манай аймагт аялал жуулчлалын салбарын
бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ бусад аймгуудтай өрсөлдөх давуу талаа
тодорхойлж, аялагчид болон жуулчдыг орон нутагтаа татан, аймгийн
хэмжээнд ажил эрхлэлт ба орлогын эх сурвалжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн
суурь судалгаа зайлшгүй хэрэгтэй. Иймээс энэхүү судалгааны даалгаврыг
Бодлогын судалгаа, орчны судалгаа, эрэлтийн шинжилгээ, аялал жуулчлалын
бүтээгдэхүүний хувилбар шийдлүүд, хөрөнгө оруулалтын тооцоолол, санхүү
эдийн засгийн шинжилгээ, эрсдэлийн шинжилгээ гэсэн долоон суурь судалгаа
хийхээр боловсруулжээ. Бодлогын хорооны гишүүд судалгааны ажлын
даалгавартай танилцан, улмаар дэмжиж, тэргүүлэгчдийн хуралдаанаар
хэлэлцүүлэхээр тогтов.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7949
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих