
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад энэ сарын 22-ны өдөр айлчлах гэж байна. Түүний айлчлал дөрвөн цаг үргэлжлэх бөгөөд айлчлалын зорилго, ач холбогдлыг ихэд нууцалж байгаа аж. Японы Ерөнхий сайдын хувьд манай улсад хоёр дахь удаагаа айлчилж байгаа юм. Тэрбээр хоёр жилийн өмнө манайд анх айлчилж байсан билээ. Өнгөрсөн жил манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар ээлжлэн Японд айлчлал хийж эдийн засгийн түншлэлийн асуудлаар хэлэлцээр хийсэн билээ.
Н.АЗ
Эх сурвалж http://www.info.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12210
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих