Дорнод аймгийн төв Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр хотоо эдийн засгийн чөлөөт бүс болгох санаачлага гаргаж иргэдээсээ санал авах гэнэ. Тэрээр хэрэв Чойбалсан хот эдийн засгийн чөлөөт бүс болгох юм бол аймаг орон нутагт орох хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засгийн хувьд хөл дээрээ босно гэж тооцоолж байгаагаа ярьсан. Чөлөөт бүсийн тухай Монгол улсын хуульд чөлөөт бүс байгуулах зорилгыг "Тухайн бүсэд эрх зүй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлснээр иргэн, аж ахуйн нэгжийн экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх, тэргүүний техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэхэд оршино” хэмээн тодорхойлсон байдаг. Эндээс харвал чөлөөт бүсийг байгуулахын хамгийн гол зорилго нь экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг дэмжих юм. Чөлөөт бүсэд байрлалтай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх арга хэмжээ авдаг. Үүнд гаалийн татвар, нэмүү өртөгийн албан татвар, орлогын татвар гэх мэт татвараас чөлөөлөгдөх эсвэл хөнгөлөлт эдлэх боломжууд орно” гэж заасан байдаг. Харин хотоо бүхэлд нь үү тодорхой нэг хэсгийг нь үү, ер нь чөлөөт бүс байгуулах нь зөв үү гэдгийг аймгийн ИТХ-аараа хэлэлцүүлнэ гэдгээ ч хэлсэн. Одоогоор урьдчилан нутгийн иргэдээсээ санал авах гэнэ. Ийнхүү Халхголын чөлөөт бүсийн шуугианы хажуугаар ахин нэг чөлөөт бүсийн асуудал босгож ирлээ. Хэрхэн шийдэгдэхийг харж суух л үлдэж.
Н.Мөнхсайхан

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих