Оюутны сургалтын тэтгэлэг болох 70200 төгрөг болон урамшууллын тэтгэлгийг хэзээ олгох талаар БСШУЯ-ны Сургалтын төрийн сангийн дарга П.Лхагвасүрэнгээс тодруулахад "Манай зүгээс бүх тооцоогоо хийж, Сангийн яам руу явуулсан. Сангийн яамнаас санхүүжилт нь шилжиж ирмэгц банкаар дамжуулан оюутнуудын дансанд хийнэ. Урамшууллын үндэсний тэтгэлгийг оюутнуудынхаа голч дүнтэй уялдуулан бүх нөхцөлийнх нь дагуу санхүүжилтээ тооцсон. Энэ сарын 9-нд эрхээ нээсэн” гэв. Ийнхүү энэ сарын дундуур өгөх байсан тэтгэлэг Сангийн яамнаас санхүүжилт орж ирээгүй учраас хойшлоод байгаа гэх тайлбар өгсөн юм. Үүнтэй зэрэгцэн зарим сургуулийн оюутнуудын үндэсний тэтгэлэг орсон гэх мэдээлэл чих дэлсэв. Тодруулбал, ХААИС-ийн оюутнуудын 70 мянга орсон гэх. Энэ талаар Сургалтын төрийн сангийн даргаас лавлахад "70 мянгыг олгож эхлээгүй. Оны дараа олгоно” гэсэн юм. Харин санхүүжилтийг хэзээ олгох талаар Сангийн яамны Төрийн сангийн газраас тодруулахад "Төсвийн орлого хүндэрсэн учраас эхний ээлжид сургууль цэцэрлэг, багш ажилчдын цалинг өгнө. Ээлж дараалан санхүүжилтээ хийж байна. Оюутны тэтгэлгийн санхүүжилтийг нь олгоогүй байна. Энэ онд олгох эсэх нь ч тодорхойгүй. Бараг он гаргаад олгох байх” гэсэн юм. Ийнхүү оюутнууд багт наадмаас илүүтэйгээр 70 мянгаа хүлээж шинэ онтой золголоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13550
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих