Шинэ он гарахтай зэрэгцэн түр намжсан улстөрийн тоглолтууд эхэллээ. Арга ч үгүй биз. Ирэх сонгуулиар хэнийг улстөрийн тойргоос гаргаж, хэнийг тоглолтод оруулах уу гэж өдрийн бодол шөнийн зүүд болсон архагуудын "нүдэнд орсон шороо, гарт орсон өргөс” мэтээр үздэг нэгэн бол яах аргагүй Х.Баттулга.
УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг сэжигтнээр татсан тухай мэдээлэл цацагдах боллоо. Энэ асуудлаар зарим хэвлэлүүд прокурорын байгууллагаас тодруулахад "Б.Батзаяа нарт холбогдох үйлдэлд Х.Баттулга, А.Гансүх нарыг шалгах шаардлагатай болсон. Тиймээс цагдаагийн байгууллагаас хэргийг оны өмнө шалгаж байгаад прокуророос харьяаллыг өөрчилж, хэргийг бүхэлд нь АТГ-т шилжүүлээд байгаа. Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр тооцсон байгаа” гэсэн тайлбарыг өгсөн байна.
Гэтэл нэр бүхий эрхмүүдийг шалгаж байгаа эсэх асуудлаар АТГ-аас тодруулахад "ташаа мэдээлэл байна” гэсэн товчхон хариултыг өгсөн юм.
Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга уг асуудлаар тайлбар хийлээ. Тэрээр "А.Гансүх бид хоёрт эрүү үүсгэн шалгаж байгаа зүйл байхгүй. Захиалагчид л сайн ажиллаж байна. Тавантолгойг үнэгүйгээр өгөх гэж байсныг болиуллаа. Тавантолгойн шударга бус тендерийг зогсоосны "шагнал” ирж байгаа байх. Мөн миний өмгөөлөгчийг н.Батзаяа гэдэггүй. н.Пүрэвбат гэдэг хүн намайг өмгөөлдөг. Энэ гараад байгаа бүх мэдээлэл худлаа” гэж тайлбарыг хийсэн юм.
Ингэхээр Х.Баттулга гэдэг хүнийг улстөрийн хүрээнд тойргоос шахан гаргах гэсэн санаа аж. Мөн түүнчлэн төмөр зам, тавантолгойн ордтой холбоотой санал зөрөөтэй асуудлууд дээрээс үүдэлтэй бололтой.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих