
Даваа гарагаас ОХУ-ын Эрхүү хотод
өдөртөө 32 градус хүйтэрч, хотын зах нисэх буудлын орчимд 32, Хомутов
дүүрэгт бүр 39 градус хүрч хүйтэрсэн байна. Энэ нь Байгаль нуур орчимд
хойд туйл Арктикийн хүйтэн урсгал орж ирж байгаатай холбоотой, нэгдүгээр
сард 30 гаруй градусын хүйтэн хадгалагдаж Сибирьт 48 градус хүрнэ гэж
цаг уурын урьдчилан мэдээлэх товчооны тасгийн дарга Владимир Гонтарь
хэлжээ. Энэ өдрүүдэд энд агаарын даралт 740 мм хүрсэн нь тун ховор
тохиолдол гэнэ. Ерийн үед өвөлдөө 728 байдаг юм байна.
Одоохондоо Сибирь орчим хадгалагдаж байгаа энэ хүйтэн урсгал тун удахгүй Монголд орж очно гэж цаг уурчид таамаглаж байна.
Эх сурвалж:
www.assa.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13879
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих