Дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятадаас өнгөрсөн жил 676 тэрбум ам.долларын мөнгөний урсгал гадагшилжээ Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны эцсийн байдлаар 6.9 хувьтай гарч 25 жилийнхээ доод төвшинд хүрсэн. Түүхий эдийн хамгийн том хэрэглэгч Хятадын эдийн засгийн удаашрал манай улсад төдийгүй дэлхий нийтэд "хямрал”-ын дохио дуудаж байна. Хятадын өрийн хэмжээ ДНБ-ийнх нь 300 хувьд хүрч, юанийн ханшийн уналт нь тус улсын гадаад худалдаа, компаниудад хүндээр тусч эхлэв. Түүнчлэн таваарын зах зээлийн бууралт нь валютын зээлтэй дотоодын компаниуд зээлийнхээ хүүг төлж чадахгүйд хүргэж, хямрал дуудаж буй аж. Мөн орон сууцны болон хөрөнгийн зах зээлийн хөөс хагарах нөхцөлтэй нүүр тулаад байгааг олон улсын шинжээчид онцолж байна. Түүнчлэн тус улсын зээлийн чанар муудаж банкны салбараа улам эмзэг болгож байна. Хятадын эдийн засгийн удаашрал нь тус улсаас мөнгөний урсгал гадагшлахад хүргээд байгааг өчигдөр "CNN” нийтлэлдээ онцолсныг хүргэж байна.
Хятадаас мөнгөний урсгал гадагшилж эхэллээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятадаас өнгөрсөн жил 676 тэрбум ам.долларын мөнгөний урсгал гадагшласньп' Олон улсын санхүүгийн нийгэмлэгээс мэдэгдлээ. Үүний ихэнх буюу 111 тэрбум ам.доллар нь хөгжиж буй зах зээлээс хамааралтай байна. Хятадын хөрөнгийн зах зээлийн хямрал, эдийн засгийн удаашрал нь хөрөнгө оруулагчдьп' болгоомжлоход хүргэж, 2015 оны сүүлчээс мөнгөний урсгал гадагшлах нь хурдасчээ.
Хятадын компаниуд юанийн ханшийн бууралтаас үүдэж гадаад өрөндөө даращаж эхэлсэн байна. Эюхүү уналт хэзээ зогсох нь тодорхойгүй үргэлжилж буйд бизнес эрхлэгчид санаа зовниж байна. Олон улсын санхүүгийн нийгэмлэгийн судлаачдын үзэж байгаагаар Хятадын мөнгөний гадагшилж буй урсгал цаашид улам өсөх эрсдэптэйг санууллаа. Дээр нь, макро эдийн засгийнтогтворгүй байдал улам нэмэгдэж байна. Эдийн засаг, санхүүгийн энэхүү эмзэг байдлаа зогсоохын тулд Хятадын Засгийн газар юанийн ханшаа яаралтай тогтворжуулах шаардлага тулгарч байна.
Хятадын хөрөнгийн зах зээл хүчтэй савлаж, юанийн ханш эрчимтэй унаж байгаа учир хөрөнгө оруулагчид хөрөнгөө татах сонголт хийж эхэлжээ. Тэдний олонх нь зах зээлийн зарчмын дагуу эрсдэлгүй шинэ хөрөнгө оруулалт хийх боломжийг эрэлхийлж байна. АНУ-ын Хөрөнгийн сангийн шахалтаар Хятадын ардын банк өнгөрсөн оны наймдугаар сард юанийн ханшийг бууруулсан. Гэхдээ тус улсаас мөнгөний урсгал гадагшилсан байдал хэвээр байна. Тухайлбал, өнгөрсөн есдгээр сард гэхэд Бээжинд авгомат тооцооны машин буюу АТМ-аас бэлэн мөнгө авч буй иргэдийн тоо огцом буурчээ.
Мөнгөний гадагшлах урсгал нь Хятадын Төвбанк БИЧИЛ СТАТИСТИК АНУ$ 7.25кинд ихээхэн дарамт учруулж, юанийн ханшаа тогтвортой тогтоон барих сорилт авч ирээд байна. Хятадын Төвбанк валютын зах зээлд хэдийю хөндлөнгөөс оролцож интервенц хийгээд эхэл-жээ. Өнгөрсөн оны гуравдугаар улиралд Хятадын Төвбанк юанийн ханшаа үнэгүйдүүлэхийн тулд их хэмжээний бэлэн мөнгийг валютын зах зээлдээ нийлүүлжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ оны төгсгөл гэхэд юанийн ханшийн төвшин одоо байгаагаасаа гурван хувиар буурна хэмээн тооцоолсон байна.
Б.УУГАНБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих