"Хувьсал” продакшны дэлгэцийн дөрөв дэх уран бүтээл "Атганд үлдсэн
эрдэнэ” уран сайхны киноны зургийг өнгөрсөн зуны турш Сүхбаатар аймгийн
Дарьганга суманд авч дууссан. Тэгвэл эвлүүлэг, монтаж, дуу, дүрсний
ажлыг Холливудад хийж эхэлжээ. Тодруулбал, Холливудын "E film” студид
зураг авалтын дараах ажлууд үргэлжилж, кино үзэгчдийн хүртээл болоход
ойртсоор.
Сорогдогийн Жаргалсайханы зохиол "Шөнө дундын бүжиг” жүжгээр өрхөө татаж асан "Хувьсал” продакшн энэ онд 14 жилийнхээ ойтой золгож байгаа. Тайзны бүтээлээс гараагаа эхэлж, дэлгэцийн урлагт амжилттай яваа тус продакшны ээлжит уран бүтээл тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нь. Эх сурвалж: www.assa.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14418
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих