Өнгөрөгч амралтын өдрүүдэд гарсан түймэр дөрвөн сумын нутгийг
хамарсан. Цагаан-Овоо суманд гэхэд л нэг айлын 850 хонь, ямаа галд
өртсөн гэж сумын удирдлагууд бидэнд мэдээллээ. Мөн үхэр адуу ч нэлээд
хэд түлэгдсэн байна. Одоогоор тус сумын Засаг даргын тамгын газар болон,
сумын "Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги” түймрийн голомтоос айл өрхөө
нүүлгэх, сэг зэмийг булах ажил хийж байгаа юм байна. Түймрийн хохиролыг
өнөөдөр эцсийн байдлаар гарах гэнэ. Түймрийн улмаас тус сумын 4-
багийн газар нутгийн 80 , 3-р багийн 60 орчим хувь нь бүрэн шатжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих