Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхий сайд Шейх Мохамед тус улс Аз
жаргалын сайдтай болсон тухай лхагва гарагт албан ёсоор зарлалаа. Түүний
мэдэгдснээр, Аз жаргалын сайдтай шинэ яам нь нийгмийн сайн сайхан, ард
түмний сэтгэл хангалуун байдлыг бий болгохын төлөө ажиллах юм байна.
Уг яаманд одоогоор таван эмэгтэй ажиллаж байгаа бөгөөд Оход Аль Руми гэх улстөрч эмэгтэйг Эмират дахь анхны Аз жаргалын сайдаар томилоод байгаа аж. Тэрээр одоогоор Ерөнхий сайдын тамгын газрын даргын албыг хашдаг бөгөөд Аз жаргалын яамыг удирдахын зэрэгцээ уг ажлаа үргэлжлүүлэн хаших юм байна. Шинэхэн сайд "Үндэсний аз жаргал гэдэг нь хүсэл төдий зүйл биш юм. Аз жаргалд хүрэхийн тулд төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр, индекс зэрэг байх хэрэгтэй” гэж ярьжээ.
Түүнчлэн Ерөнхий сайд Шейх Мохамед хэд хэдэн яамыг нэгтгэнэ хэмээгээд Засгийн газар илүү уян хатан, залуу боловсон хүчнээр хүчээ зузаатгаж байх ёстой гэжээ. Бидэнд дахиад сайд хэрэггүй. Харин өөрчлөлтийг авчрах сайд хэрэгтэй байна гэж тэрээр нэмж хэлсэн байна. Ийнхүү Арабын Нэгдсэн Эмират Улс Аз жаргал яамтай дэлхийн хоёр дахь улс боллоо.

dornod.net

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14808
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих