Ихэвчлэн, хүмүүс бид өөрт байгаа зүйлийн үнэ цэнийг мэдэрдэггүй. Ялангуяа өөрийн дотны хүмүүсийн үнэ цэнийг. Хэрвээ таны хувьд чухал хүмүүс нэг л өдөр орхин явахад та дотроо их шаналж, хэзээ хойно нь ямар их үнэ цэнэтэй байсныг мэдэрдэг.
Бүх зүйлийг сайхан болгохын тулд заавал нэг зүйл дутаж байдаг нь байгалийн жам юм шиг. Энэ нь нэг талаас бидэнд өөрийгөө хөгжүүлэх, өөртөө туршлага хуримтлуулахад тусладаг, харин нөгөө талаас бид амьдралынхаа мөч бүхнийг аз жаргалтай байлгахын төлөө зовдог юм шиг.
Тиймээс энэ удаагийн "Тоон мэдээ"-гээрээ аз жаргалыг онцоллоо.
- Өнгөрсөн онд дэлхийн улсуудын аз жаргал, итгэл найдвар, эдийн засагтаа итгэх итгэлийг тодорхойлдог судалгааг дэлхийн 68 оронд хийжээ.
- Монголчуудын хувьд итгэл найдвар, эдийн засагтаа итгэх итгэлийн индекс нь дэлхийн дунджаас бага гарсан ч, аз жаргалын индекс нь 15 хувиар өндөр гарчээ.
- Судалгаанд хамрагдсан орнуудаас манай улс аз жаргалын индексээрээ 13-р жагсжээ.
- Монголчуудын 75 хувь нь амьдралаа аз жаргалтай гэж дүгнэдэг.
- Харин ердөө 3 хувь нь аз жаргалгүй гэж дүгнэсэн бол үлдсэн 23 хувь нь дундаж хэмээн дүгнэжээ.
- Монголчуудын 37 хувь нь 2016 ондоо амьдралаа сайжирна гэдэгт итгэдэг бол 25 хувь нь өмнөх жилээсээ дордоно гэж боддог аж. Үлдсэн хувь нь амьдралдаа нэг их өөрчлөлт орохгүй гэж боддог.
- Аз жаргалын индекс дэлхий нийтэд 4 хувиар буурчээ.
- Өнгөрсөн 2014 онд 70 хувь нь өөрсдийгөө аз жаргалтай гэж үзэж байсан бол 2015 онд дэлхий нийтээрээ 66 хувь болж буурсан байна.
- Аз жаргалын тэн хагас нь генетикээр тодорхойлогддог бөгөөд 40-өөс бага хувь нь гадаад үйл явдлын нөлөөнд захирагддаг
- Өдөрт ердөө 20 минутыг гадаа өнгөрүүлэхэд аз жаргалын түвшинг нэмэгддэг.
- Аз жаргалтай хүмүүс өдөрт дор хаяж 7-8 цаг унтаж амардаг.
Б.Дэжид

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих