Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гаригт эрчим хүчний хэмнэлттэй радиатор, битүүмжлэгдсэн халаагуур үйлдвэрлэдэг
"Best Energy Saving" компанийн үйл ажиллагаатай танилцлаа. "1998 онд үйлдвэрлэсэн сансрын хиймэл дагуулын халаагуураас санаа авч, цахилгаан эрчим хүч бага зарцуулдаг халаагуур хийх зорилготойгоор олон жилийн туршилт, судалгааны үр дүнд шинэ төрлийн халаагуур зохион бүтээж чадлаа. Харахад энгийн паар мэт боловч шинжлэх ухаан, технологийн ололт юм. Битүүмжилсэн халаагуур нь ижил төрлийн халаагуураас дөрөв дахин бага эрчим хүч зарцуулна” гэж тус компанийн зөвлөх Н.Даваа Ерөнхий сайдад танилцууллаа. Уураар халаах зарчимд тулгуурлан бүтээсэн энэ халаагуураар гэр, орон сууц, албан байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын дулааны хангамжийг эрчим хүчний бага зардлаар бүрэн шийдэх боломжтой юм байна.
Битүүмжилсэн халаагуур +75 хэм хүртэл халж, цагт 50 төгрөгийн цахилгаан зарцуулдаг ажээ. Мөн монгол гэрт зориулсан халаагуур бүтээж туршсан нь үр дүнтэй болж, цаашид үйлдвэрлэлд шилжүүлэхэд бэлэн болсон байна. Гэр хорооллын оршин суугчдын дулааны хангамжийг хямд үнэтэй, эрчим хүчний хэмнэлттэй халаагуураар шийдэж, утааг багасган нийслэлийн агаарын бо-хирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх эдгээр төхөөрөмжийг цаашид олноор үйлдвэрлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлж, үйлдвэр байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж туслахыг компанийн удирдлагууд Ерөнхий сайдаас хүслээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбипэг айл өрхийг хямд үнэтэй халаагуураар хангах нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, эрүүл цэюр орчин бүрдүүлэхэд ач холбогдолтойг онцлоод үйлдвэр байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн зээлийг судалж, шийдвэрлэхийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатад үүрэг болголоо. Мөн халаалт, эрчим хүчний шинэ сис-темийг айл өрхөд нийлүүлэх, түгээх ажилд дэмжпэг үзүүлж ажиллахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгалаа. Үйлдвэрлэл эхэлснээр тус компани ирэх есдүгээр сар хүртэл 45 мянган ширхэг халаагуур үйлдвэрлэх боломжтой болох юм
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих