Шведийн өдөр тутмын сонин болох "Дагенс нюхетер”-ийн редакцаас дөрвөн Монгол бүсгүйн Швед улсад өнгөрүүлж буй хар бараан амьдралыг ил болгон өгүүлсэн нийтлэл шуугиан тарьсан юм. Энэхүү нийтлэлийг бид бүрэн эхээр нь орчуулан сонинд нийтлэгдсэн гэрэл зургийн хамт хүргэж байна.
Бичиг баримтын зөрчилтэй, бидний нэрлэж заншсанаар "хараар” ажиллаж байгаа Монгол эмэгтэйчүүдийн аргагүй байдлыг далимдуулан бэлгийн дарамт учруулдаг ажил олгогчид түгээмэл байдаг тухай уншихад өр өвдөнө. Тэдгээр эмэгтэйчүүд үүнийгээ гэр бүлийнхэн, найз нөхөддөө хэлж чаддаггүй сүрдүүлэг, хүчирхийлэл, дарамтын золиос болсоор байна. Эх нутагтаа сайхан амьдрах хувьгүй олон зуун бүсгүйн дуу хоолойг төлөөлүүлж бодит байдал, нуугдмал үнэнийг түгээж байгааг уншигч та ойлгох буй за.
Сайхан амьдралын хойноос явж байгаа тэд хүчирхийлэлд өртсөөр..
Стокхольмийн хөдөлмөрийн зах зээл дээрх хамгийн муу ажлуудыг хийдэг Монгол эмэгтэйчүүдийн тоо өссөөр. Тэд боломжийн амьдралын төлөө ядуучуудын цалин, аюул занал, хүчирхийллийг тэсч тэвчих хэрэгтэй болдог нь гашуун үнэн.
САРАА
Сараагийн ажилладаг хими цэвэрлэгээний эзэн хаалгаа түгжээд ард нь ирж зогсоход юу болох гээд байгааг тэр шууд таамаглажээ. Эзнийх нь хатуу чанга гар түүний цээжийг тэврэхэд бүсгүй шоконд орж, арай гэж мултрангуутаа хашгирч эхэлсэн байна. Сараа эзэндээ "Би гэрлэсэн хүн” гэж цөхрөнгүй хэлээд тусыг эс олж, улайрсан эр зогссонгүй. Ийм явдал болсны дараа хэн нь ч дахиж энэ талаар дурссангүй. Дараагийн өдрүүдэд Сараа ажилдаа ирдгээрээ л ирж эзэн нь тайван байлаа. Бичиг баримтын зөрчилтэй ганц бие эмэгтэйн хувьд эзнээсээ илүү цагдаад баригдахаас айна. Цагаачлалын албаны товчхон ярилцлага л түүний Швед орон дахь шинэ амьдрал Улаанбаатар дахь ядуурал хоёрыг зааглана.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих