Жил бүрийн 3 дугаар сарын 16-ны өдрийг би хэзээ ч мартахгүй. Яагаад гэвэл, төрийн ажил, амьдралд маань хар толбо болон тэмдэглэгдэн үлдсэн өдөр.
Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоол, СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДУУДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ гэсэн сайхан нэрийн дор монголын нэр хүндтэй үйлдвэр, хамгийн сайн татвар төлөгч байгууллага, хүн бүхний бизнесийг цэцэглүүлэгч "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн монголын талын хувь, "Багануур” ХК, "Шивээ-Овоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг "Эрдэнэс МГЛ” ХХК-д тус тус шилжүүлсүгэй гэснээр... алдагдалтай ажиллаж байгаа "Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.
"Эрдэнэс МЖЛ" компанид өгөх ямар учир шалтгаан байсан юм? Эрдэнэт үйлдвэрийг хэн хяналтандаа байлгах сонирхол байсан бол? Харин Эрдэнэт үйлдвэр Орос-монголын хамтарсан үйлдвэр. Олон улсын гэрээгээр зохицуулагддаг. Ийм учраас миний бие ЗГ-ын 2013 оны 100 дугаар тогтоолыг эсэргүүцэж биелүүлээгүй.
Эрдэнэс МЖЛ" ХХК-ны захирал, хуулийн зөвлөхтэйгээ уулзаж, шилжүүлэхийг удаа дараа ярилцага явуулж байсан. Миний хувьд олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчих болж байна гэдгийг удаа дараа сануулж, биелүүлэхээс эрс татгалзсан.Гэтэл тэд Эрдэнэт үйлдвэрийн монголын талын гишүүдэд нөлөөлж эхэлсэн. Оросын талын зөвлөлийн гишүүд хүртэл монголын ЗГ-ын шийдвэрийг дэмжиж байна гэж хэлтэл нөлөөлсөн байж магадгүй.
Зөвлөлийн хурал дээр оросын талын нэг гишүүн хүртэл, монголын тал эсрэг, тэсрэг байр суурьтай байгаа бол хурлаас гарч хэлэлцээд ороод ир хүртэл хэлж байсан. Миний бие хурлаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг байр суурин дээрээ хатуу байсан. Би, Оросын талын гишүүнээс, танай, Оросын Засгийн газрын байр суурь мөн үү гэж асууж байсан..., тэгээд асуудлыг хойшлуулсан юм. Ингэж л тухайн Шинэчлэлийн ЗГ-ын буруутай шийдвэрийг /100 дугаар тогтоолын 1 дэх заалт/ биелүүлээгүй юм. Ямар нэг шийдвэр гараагүй байхад Эрдэнэт үйлдвэрийг Эрдэнэс МЖЛ компанийн охин компани хэмээн Чингисийн талбай дээр зарлаж, "Шоу" хийж байсан юм. Хэрвээ ЗГ-ын шийдвэрээр 100 дугаар тогтоолыг биелүүлсэн бол Монголын ЗГ олон улсын гэрээ хэлэлцээрээ зөрчсөн хэрэг болох байсан.
Монголын ард иргэд та бүхэн Шинэчлэлийн ЗГ-ын буруутай шийдвэр үү, аль эсвэл ТӨХ-ны даргаар ажиллаж байсан миний буруу байсан уу гэдгийг тунгаах болжээ. ЗГ-ын 100 дугаар тогтоол амьдарсаар байх уу...
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15617
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих